ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь 01-р сарын 27-ны өдрийн үдээс өмнө УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хорооны 2-р хурлын эдийн засаг болон бизнесийн гишүүдийн хамт хэлэлцүүлэг хийхдээ, Өвөр Монголын эдийн засаг олон талын хүндрэлтэй тулгарчээ. Хүчин зүтгэлээр дамжин ерөнхийдөө тогтвортой хөгжиж байна. Бид өөрсдийн хүчин зүтгэлдээ түшиглэн, ХКН-ын төв хорооны шийдвэрийг хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын Өвөр Монголд өгсөн цохолбор ёсоор стратегийн чадавхыг бэхжүүлж, чанарын өндөр үр дүнтэй хөгжих үндсэн шаардлагыг бататгаж, бүтцийн шинэчлэлийг гол болгон барьж, дэвшлийн явцад олон төрлийн бэрхшээлийг даван туулж, хөгжлийн шинэ байдлыг бий болгох хэрэгтэй. ӨЗО-оос хүчтэй төсөл хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулж, шударга, эрх тэгш, ил тод бизнесийн орчныг бий болгох үр дүнтэй арга хэмжээ авах болно.

