
Түгээн дэлгэрүүлэх ба хадгалах хэлбэр нь өнөөдөр нэгэнт дижитал цаг үед ороод байгаа юм.
Дижитал ая дууны онцлогийн хувьд амархан бүтээгддэг, амархан цацагддаг, мөн хадгалахад амар байдагт оршино.
Харин түүний хөгжлийн хувьд:
1909 онд анх Винил хальс бий болж байсан бол 1963 онд соронзон хальс буюу кассет бий болж, 1982 онд CD, харин 1995 оноос дижитал ая дуу анх цацагдаж эхэлсэн байна.
2015 он нь дижитал ая дууны хувьд маш чухал нэгэн жил байв.
2015 оны 07 дугаар сард “Ая дууны үйлчилгээний цахим компаниудын зөвшөөрөлгүй цацаж буй үйл ажиллагааг хориглох тухай мэдэгдэл”-ийн дагуу дуу хөгжмийн оюуны эрхийг эзэмшиж буй талаас зөвшөөрөл аваагүй цахим сүлжээгээр цацагдаж буй дуу хөгжмийн үйлчилгээг зогсоосон байна.
2015 оны 11 дүгээр сард “Цахим сүлжээний дуу хөгжмийн агуулгыг хянан удирдах ажлыг чангатгах ба шинэчлэх тухай мэдэгдэл”-ийг нийтэлсэн бол 2015 оны 12 дугаар сард “БНХАУ-ын дуу хөгжмийн аж үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимтэй дэмжих тухай саналууд”-ыг нийтэлсэн байна. Улмаар хэвлэлийн эрхийг хамгаалах, зах зээлийг хянан удирдах ажлыг чангатгасан байна.
Соёлын яам 2017 оны 02 дугаар сард “Дижитал соёлын аж үйлдвэрлэлийн шинэлэг хөгжлийг дэмжих тухай санал”-ыг нийтэлж, 2017 оны 05 дугаар сард “Үндэсний “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаан дахь соёлыг хөгжүүлэх, шинэчлэх төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг боловсруулсан. Мөн “Дуу хөгжмийн аж үйлдвэрлэлийн хөгжил”-ийг анх удаа “Гол соёлын аж үйлдвэрлэлийн төсөл”-д оруулсан байна.
