2005 онд АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн хөгжлийн түнш болсноос хойш Хятад, АСЕАН сайн сайхан харилцаагаа баталгаажуулж, хоёр тал хөдөө аж ахуй, эрчим хүч, загасны аж ахуйн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт идэвхтэй хамтран ажилласаар ирлээ. Хятад, АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн хамтын ажиллагаа өргөн их нөөц хүчинтэй, хоёр талын хамтын ажиллагаа Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ашигтай төдийгүй "Бүс ба зам" бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүс 1994 онд албан ёсоор байгуулагдсан, АСЕАН-ы хүрээн дэх дэд бүсийн хамтын ажиллагааны 3 байгууллагын нэг юм. Бруней улс болон Малайз, Индонез, Филиппин 3 орны зарим бүс нутгийг хамруулж, эдийн засгаа харилцан нөхөх, эрдэс баялаг зах зээлийг хамтдаа ашиглах замаар, хоцрогдсон, газар зүйн байрлалаар ойролцоо нутгуудын хөгжлийг ахиулах зорилготой юм.
2005 оны 12-р сард Хятад улс АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн хөгжлийн түнш болж, хоёр талын эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр ирлээ. Хятадын НШУА-ийн Ази Номхон далай, дэлхийн стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Шюй Ли Пин хэлэхдээ: Хятад, АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн хамтын ажиллагаа бол Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагааны чухал тал юм гэжээ.
Хятад, АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн иймэрхүү дэд бүстэй хамтран ажиллах замаар, Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр талын хамтын ажиллагааны чанар чансаа, үр шимийг шинэ үе шатанд хүртэл дээшлүүлнэ гэж хэлж болно. Хятад, АСЕАН-ы олон талын хамтын ажиллагаанд Хятад улсын дэвшүүлсэн санаачилга олон бий. АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийг хөгжлийн боломж ихтэй хэмээн АСЕАН өөрөө дурдсан юм. Харин Хятад улс оролцогчийн хувиар, хариуцлагатай их гүрэн, эргэн тойрны улс орнуудтайгаа улс төрийн харилцан итгэлцлээ цаашид гүнзгийрүүлж буйг харуулсан юм гэжээ.
Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны газрын судлаач Чэнь Фэн-Ин хэлэхдээ: АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүс өргөн уудам газар нутагтай, хүн ам олон, аялал жуулчлалын нөөц ихтэй боловч хөгжлөөр тааруу, Хятад улс энэ дэд бүстэй хамтран ажиллах орон зай өргөн уудам бөгөөд гүн гүнзгий ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхэдээ: "Энэ нь Хятад, АСЕАН хоорондын харилцааг ахиулах төдийгүй "Бүс ба зам"-ын холбогдох орнууд хоорондын хамтын ажиллагааны хүрээг тэлэх юм. Учир нь "Бүс ба зам"-д зайлшгүй хамрагдах газар, ялангуяа тэнгисийн торгоны замтай бүр ч холбоотой. Иймээс хөгжлийн боломж маш ихтэй юм” гэжээ.
Хятадын Худалдааны яамны тоо бүртгэлээс үзвэл, 2017 онд Хятад, АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн 4 улстай хийсэн худалдааны нийт хэмжээ 211 тэрбум 600 сая ам.долларт хүрч, Хятад, АСЕАН-ы нийт худалдааны 41 хувийг эзэлжээ. 2017 оны эцэс хүртлэх байдлаар, Хятадаас АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн 4 оронд хөрөнгө оруулсан нийт хэмжээ 16 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.
Өөр бүртгэлээс үзвэл 2005-2016 онд, Хятад, АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн 4 улстай хийсэн худалдааны нийт хэмжээ 62 хувиар өсжээ.
Хятадын НШУА-ийн Ази Номхон далай, дэлхийн судалгааны хүрээлэнгийн судлаач Шюй Липин хэлэхдээ: Цаашид Хятад, АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүс цахим худалдаа, хөдөө аж ахуй, жижиг дунд аж ахуйн нэгж, тэнгис далай зэрэг бодит салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ талууд "XXI зууны тэнгисийн торгоны зам", АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн холбогдох хамтын ажиллагааны төлөвлөгөөг үр ашигтай уялдуулах болно гэжээ.
Хятадын Орчин үеийн олон улсын судалгааны хүрээлэнгийн судлаач Чэнь Фэн-Ин хэлэхдээ: Хятад, АСЕАН-ы зүүн нутгийн өсөлтийн бүсийн хамтын ажиллагааг Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагаа, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хүрээнд цаашид ахиулах хэрэгтэй. Одоо хоёр тал байгууллага нэгж, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хэрэгтэй байна гэжээ.
