Хятадын олон улсын импортын III экспо 4-ний орой Шанхай хотод нээгдлээ. Импортын экспо товлосон цагтаа нээгдсэн нь Хятадын эдийн засаг тэргүүлэн сэргэсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн уналтад шинэ эрч хүч сэлбэж, итгэл зоригийг нэмэгдүүлнэ гэдгийг харуулж байна гэж нээлтийн үеэр улс орнууд, олон улсын байгууллагын удирдагчид илэрхийлжээ.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоса мөн өдөр видеогоор Хятад улс товлосон цагтаа экспог зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Африк тивийн хувьд экспо-ний энэхүү индэр нь маш чухадл ач холбогдолтой юм. Дэлхийн улс орнууд хүнд сорилттой тулгарч байгаа нахцөлд Хятадын олон улсын импортын III экспо товлосон цагтаа зохион байгуулсан Хятад улсад талархал илэрхийлье. Цар тахлын дараах эрин үед, дэлхийн хөрөнгө оруулалт, худалдаа нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайд Жеймс Марапе: 2020 он бол ер бусын нэг жил юм, энэ зангилаа цаг үед Хятад улс экспо-г зохион байгуулах нь маш цаг үеэ олсон үйл явдал юм гэжээ.
Дэлхийн эдийн засаг цар тахлын авчирсан тодорхой бус, тогтворгүй нөхцөл байдалд олон улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх ёстой гэдэг нь олон орны удирдагчдын нийтлэг ойлголт болжээ. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хэлэхдээ, экспо нь улс орнуудад илүү их шинэ боломж олгож, дэлхий дахин болон Хятадын хамтын хөгжлийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх болно гэжээ.
Олон улсын валютын сангийн урьдчилсан тооцоогоор, Хятад улс нь энэ онд эерэг өсөлтөд хүрэх цорын ганц томоохон эдийн засгийн цогц болно гэж тэмдэглэжээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга Мухиса Китуйи мөн өдөр хэлэхдээ, ирээдүйд дэлхийн эдийн засагт тодорхой бус хүчин зүйл дүүрэн байгаа нөхцөлд, Хятад улс нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлын эх үүсвэр болох бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц өгнө гэжээ.
