Хятад улсын дэд дарга Ван Чишань 05-нд Бээжин хотноо Хятад, Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн зөвлөлийн 12 дахь бүгд хуралд оролцсон хоёр талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ван Чишань: Энэ онд Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр талын харилцаа түүхэн хамгийн сайн түвшинд хүрлээ. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд ээдрээтэй гүнзгий өөрчлөлт гарч Хятад, Оросын харилцан туслалцсан, хамтдаа хөгжих зорилтод шинэ шаардлага тавьж байна. Тус зөвлөл нь хоёр орны иргэд хоорондын гадаад харилцааны чухал индэр бөгөөд хоёр орны тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтоор удирдуулан, Хятад, Оросын иргэд хоорондын найрамдлыг ахиулахаар үүрэг болгон, солилцоогоо тасралтгүй эрчимжүүлэн, шинийг санаачлан, үр дүнтэй ажиллаж, Хятад, Оросын үе дамжсан найрамдлын үзэл баримтлалыг бодит үйл ажиллагаа болгон, Хятад, Оросын шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүтээн байгуулахад иргэдийн хүчин зүтгэлийг оролцуулах хэрэгтэй гэжээ.
