solongonews
Хятадын хэрэглээний зах үргэлжлэн сэргэж байна
2021-05-18 21:06
Хятадын хэрэглээний зах үргэлжлэн сэргэж байна

    Хятадын Худалдааны яамны вэб сайтад мэдээлснээр 04-р сард Хятадын хэрэглээний зах үргэлжлэн тогтвортой сэргэх байдлаа хэвээр хадгалж, уламжлалт хэрэглээний чансаа сайжирч, шинэ хэлбэрийн хэрэглээ өрнүүн хөгжиж, үйлчилгээний хэрэглээ үргэлжлэн сэргэж байна. Нийгмийн жижиглэн борлуулалтын ерөнхий хэмжээ 3 триллион 300 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 17.7 хувиар нэмэгдэж, 2019 оны мөн үеэс 8.8 хувиар нэмэгдсэн байна. 01-ээс 04-р сард нийгмийн жижиглэн борлуулалтын ерөнхий хэмжээ 13 триллион 800 тэрбум юаньд хүрч, өнгөрөгч оны мөн үеэс 29.6 хувиар нэмэгдэж, 2019 оны мөн үеэс 8.6 хувиар нэмэгдсэн байна.

   Үүнд шинэ хэлбэрийн хэрэглээ өрнүүн хөгжиж, үйлчилгээний хэрэглээ улам сэргэсэн, хэрэглээний үнэ тэнцвэртэй тогтвортой байдлаа хэвээр хадгалсан зэрэг онцлогийг агуулсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл