“Хөх Монгол Нутаг” сар шинийн концерт
Өвөр Монголын Радио Телевиз хорооны монгол хятад хоёр хэлээр зохион байгуулдаг “Хөх Монгол Нутаг” сар шинийн концертын 2017 оны гал тахиа жилийн арга хэмжээний хятад хэлний сар шинийн концертод нийт 36 үзүүлбэр, монгол хэлний концертод 45 үзүүлбэр бэлтгэгдэж, тус тус 2017 оны 1 дүгээр сарын 26-ны үдэш болон 2017 оны 1 дүгээр сарын 27-ний үдэш буюу битүүний үдэш холбогдох сувгуудаар цацагдсан юм.
2017 онд ӨМӨЗО тунхагласны 70 жилийн ойн баяр тохиож буй. Улмаар цагаан сарын үдэшлэгийн найруулагчдын зүгээс дэлхийн өнцөг булан бүрд ажиллан амьдарч байгаа Өвөр Монголчуудаа нутаг буцаж шинэлэхийг урин уриалсан байна. “Үзэсгэлэнт сайхан миний нутаг” хэмээх алдартай дуугаар үдэшлэгийн салхийг хагалж, үлэмж олон яруу уянгалаг дуу, уран бүтээлүүдээр үдшийн турш үргэлжилсэн сар шинийн концерт нь үзэгч түмний харааг баясган, сонорыг мялаасан гэдэгт итгэж байна.
2017 оны Өвөр Монголын Радио Телевиз хорооны цагаан сарын концертод зориулагдан бичигдсэн, мөн уг концертын нэгэн онцлох цэг болох “Өвөр Монголын Уянга” дуугаар үзэгчдийг хөгжөөж, үдэшлэгийг өндөрлүүлжээ. “Тал нутагт тавтай морилоорой” нэртэй дуулалт жүжиг Өвөр Монгол орны ирээдүйн хөгжлийг бэлгэдэж, бүс нутгийн, дөрвөн улирлын, олон талт аялал жуучлалын нөөцийг дуугаараа харууллаа.
Өвөр Монголын Радио Телевиз хорооны хятад хэлний концертын 36 үзүүлбэр нь гол сэдэв болон түлхүүр үгсийн эргэн тойронд “Гурав гурвын тогтолцоо” зарчмаар найруулагдсан аж. “Монгол адууны мохошгүй хүч”-ийг харуулсан “Эсэргүүцэл” нэртэй хошин жүжиг, Өвөр Монголын алдарт хошин жүжигчин Ү Липиний “Миний “од” ээж” жүжиг, Хятадын хошин урлагийн “Шяо Ао Жян Хү /даяныг хэсэж жарган явах/” III тэмцээний эзэн Лү Шинь, Юй Хао нарын “ Сар шинийн концертын шинэ төрх” зэрэг үгээр илтгэх төрлийн 3 тоглолт, “Саальчны бүжиг” зэрэг 17 бүжгийн үзүүлбэр, алдарт дуучин Тэнгэрийн “Хөх монгол нутаг”, алдарт дуучин Дэдмаагийн “Хан тэнгэр Алшаа”, дуучин Юнь Фэйгийн “Өвөр Монголын уянга” зэрэг 13 дуу, алдарт морин хуурч Ч.Булагийн “Түмэн агтны төвөргөөн” зэрэг 2 хөгжмийн аялгуу, Бээжин дуурийн нэгэн жүжгийг багтаасан байна.
Монгол хэлний сар шинийн концерт нь үгээр илэрхийлэх 5 үзүүлбэр, 14 бүжиг, 25 дуу, 1 шидэт үзүүлбэрийг багтаасан нийт 45 тоглолттой.
2017 оны монгол, хятад хэлний сар шинийн концерт бүхэлдээ “Үзэсгэлэнт Өвөр Монгол, Үзэмж төгс орон” гэсэн гол сэдвийн эргэн тойронд бүс нутгийн олон үндэстний ард түмнийг дайчлан “Үзэсгэлэнт Өвөр Монгол, Үзэмж төгс орон”-ыг бүтээн байгуулах оюуны орон зайг сэлбэхээр хүчин зүтгэжээ. Шинэ хаврын мөрөөдөл, үзэсгэлэнт хөдөө нутаг, оюун мэдлэгийн сахиус, чинээлэг нийгмийн аян, урагш давшихын үндэс, эе зохицолтой орон зэрэг концертын түлхүүр үгсийг дурдсан байна. Концертод Өвөр Монголын болон Хятадын маш олон нэрт дуучид, шинээр танигдаж буй залуу уран бүтээлчид оролцох тухай концертын ерөнхий найруулагч Ү Чюн:- Энэ жилийн цагаан сарын концертод алдарт дуучин Тэнгэр, Дэдмаа нар ая дуугаа өргөхөөр барахгүй үзэгч түмэнд шинээр танигдаж байгаа залуу үеийн тоглогчид, жишээ нь “Хятадын содон дуу /Sing of China/” тэмцээний шилдэг оролцогч Шү Кэ /SK.Chill/, залуу дуучин Гялалзах нар оролцох болно. Мөн Ван Лидагийн “Мөрөөдлөө мартахгүй”, Юнь Фэйгийн “ Дэм дэмдээ” зэрэг уран бүтээлүүдийг сонирхох боломжтой. Хятадын хошин урлагийн “Шяо Ао Жян Хү /даяаныг хэсэж жарган явах/” III тэмцээний эзэн Лү Шинь, Юй Хао нарын үзүүлбэрийг хүлээн сонирхох болно гэж мэдээлж өнгөрсөн билээ.
Тунляо хотын сар шинийн концерт
2016 оны 12 дугаар сарын 17-ны үдээс хойш Тунляо хотын дотоод хуурайн Гармын алба хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хочин нутгийн Монголжин урлагийн багийнхны ур ухаанаар бүтээгдсэн “2016 оны Тунляо хотын дотоод хуурайн Гармын албаны шинэ жилээ угтах концерт” ийнхүү уг багийн жүжигчид, Тунляо хотын дотоод хуурайн Гармын албаны ажилтнууд болон Гарамд байрлах аж ахуйн нэгжийн хамт олны оролцоотой утга төгөлдөр явагдаж байгаа ажээ. Хорчин нутгийн хөгжил дэвшлийг дуулан зөгнөж, халуун сэтгэлт хүн ардынхаа сэтгэлийг баясгасан энэхүү алтан хоромд хурсан олны сэтгэл сэргэж, хуур дуундаа уусан жаргана.
Урлагийн тоглолт үдээс хойш 15 цагт “Тал нутагт тавтай морил” бүжгийн үзүүлбэрээр нээгдсэн. “Би бяцхан унагатайгаа” дөрвөн утаст хуурын аялгуу, “Дарханы уянга” бүжиг, “Үзэсгэлэнт Хорчин” эрэгтэй гоцлол дуу, “Гаадаа Мээрэн” морин хуурын найрал, “Тал нутгийн самбай хадаг” эмэгтэйн найрал дуу зэрэг монгол нутгийн соёл иргэншлийн өнгө аястай үзүүлбэрээрээ Хорчин нутгийн уран бүтээлийг хурсан түмэнд гайхууллаа.
“Зүүд мөрөөдөл минь болсон Тунляодоо би харьж ирлээ. Зүрх сэтгэлийг минь эзэмдсэн Хорчины тал нутаг минь... уртын дууны уянгатай талын салхи, усных нь эргэнд сүлжсэн эдийн засгийн тор, Тунляо минь, хөгжин сэргэж буй Гаалийн алба минь...” Гюандун мужид ажиллаж, амьдардаг Тунляо хотын уугуул Бао Вэньянь гуайн сэтгэлээс ундарсан “Тэнүүлчний бодол” шүлэг хурсан олны сэтгэлийг догдлуулсан юм. Тунляо хотын ардын авьяастнуудын сангийн дарга СүньЖүнчюань тайзанд гарч “Миний үндэс тал нутагтаа” дуугаар ая барьж, үзэгч олноо баясгалаа.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн концерт “Тал нутагтаа болзоо товлоё” бүжгээр өндөрлөж, Тунляо хотын Гармын алба, эх нутгийн хөгжил дэвшил, ирээдүй өдрүүдийн сайн сайхныг бэлгэдэн зөгнөсөн сэтгэлээр ирэх жилдээ дахин уулзахын болзоо товлолоо.
“Өлзий хийморьт Улаанцав”
Улаанцав хотын анх удаагийн “Өлзий хийморьт Улаанцав” 2017 оны монгол хэлний сар шинийн концерт 2016 оны 12 дугаар сарын 25-ны үдэш Жинин хотын Багшийн дээд сургуульд болсон юм. Энэхүү концерт цагаан сарын баяраар Өвөр Монголын үзэгч түмэндээ үндэстний өвөрмөц онцлогоор бялхам сар шинийн бэлэг барьсан билээ.
Монгол хэлний анх удаагийн концерт нь хурсан олонд монгол хэлний сар шинийн концертын гайхамшгийг мэдрүүлж, үндэстнийхээ үг хэл, соёлын амжилт, уламжлал, шилдэг соёл иргэншлийг ухуулан сурталчилснаар барахгүй бүх хотын олон үндэстний ард түмнийг уриалан дагуулж, монгол үндэстний урам зоригтой өөдрөг занг төгс харуулж цадлаа.
Концерт нь Улаанцав хотын бүс нутгийн уран бүтээлчдийн бүтээсэн дуу, бүжиг, яруу найргаар гол болгож, үндэстний зан үйлийн үзүүлбэр, үндэстний хувцас гоёлын үзүүлбэр зэрэг 20 орчим тоглолтыг багтаасан байна.
Энэхүү концертыг Улаацав хотын Намын хорооны Ухуулах алба, Намын хорооны Нэгдмэл фронт, Үндэстний хэргийн зөвлөлөөс санаачлан, Улаанцав хотын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн Үндэстний дуу бүжгийн бүлгэм, Жинин хотын багшийн дээд сургууль, Улаанцав хотын Өдрийн сонины хороо, Улаанцав хотын Үндэстний урлагийн сургууль, Улаанцав хотын Радио телевиз хорооноос хамтран зохион байгуулж, цагаан сарын хугацаанд Өвөр Монголын телевиз хороо, Улаанцав хотын телевиз хорооны холбогдох сувгуудаар нэвтрүүлэх болно.
Алшаа﹒2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэг
Өвөр Монголын өдрийн сонины хороо, Алшаа аймгийн Намын хорооны суртал ухуулгын хэлтэс, Өвөр Монголын монгол сонин сүлжээний холбооноос санаачлан зохион байгуулж, Хятадын монгол хэлний сонин мэдээний сүлжээ,Алшаагийн Өдрийн Сонины хорооноос хамтран зохион байгуулсан Алшаа • 2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэгийг 1 дүгээр сарын 12-ны үдэш Алшаа аймгийн төв Баянхотод амжилттай зураглав.
Алшаа аймгийн Радио Телевиз Хорооны тоглолтын танхимд учирсан бүхэн үдэшлэгээр хөгсөж, уулзсан бүхэн Алшаагаар бахархаж, ирсэн бүхэн монгол хувцсаараа гоёж, үзсэн бүхэн соёлоороо бахархсан халуун уур амьсгалтай байлаа. Үдшийн 20:00 цагийн үед үдэшлэгийн гол дуу болох “Заяаны цэнхэр говь” дөрвөн хүний найрал дуугаар үдэшлэгийн хөшгийг нээж, Алшаа нутгийн соёлын содон сонгодог онцлог шинжийг харуулж чадах элс манхан, онгон туурай, эзнээ гол, ганган тэмээ зэргээр үдэшлэгийн агуулгаа холбож, Алшаа нутгийн түүх соёлын содон гайхамшиг, Алшаагйин хачин сонин байгалийн өнгө үзэмж, бадран хөгжиж байгаа эдийн засаг, нийгэм, ард түмний зол жаргалтай амьдрал, нийгмийн амьдралын баян тансаг байдлыг урлагаар дамжуулан харуулахаар гол зорилгоо болгож, орон нутгийн онцлогтой үндэстэн ястны зан заншил, соёлын уламжлалыг үзүүлж, баясал цэнгэлийн дунд сэтгэл догдлохын ид шидийг үзэгчиддээ мэдрүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт сүлжээний урлагийн арга хэлбэрээр Алшаа нутгийн сайхныг үзүүлсэн байна.
Алшаа•2017 оны монгол хэлний сүлжээний цагаан сарын үдэшлэг нь агуулга хэлбэр, үзүүлэх арга, сурталчилгаа зэргээрээ шинийг сэдэж, интернэт сүлжээний урлагийн хөгжлийг ахиулж, үндэстний соёлын содон гайхамшгийг уламжлан дэлгэрүүлжээ.
Дуурь сонирхож оноо гаргалаа
Оны эхний үдэш Төв телевизийн Драмын сувгаар тавигдсан “Өлзий бэлгэдэлтэй Луу Гарди – 2017 шинэ оны драмын урлагийн концерт”-ын тайзнаа Өвөр Монголын Бугат хотын Манхан урлаг жүжгийн хүрээлэнгийн алдарт дуурийн жүжигчин Жан Линлинээр ахлуулсан Ма Жэньчюан, Жан Хайюань нар “Гурил тээрэмдсэн нь /Я Гао Мянь/” нэртэй Хятадын Хоёр хүний дуурь тоглосон нь үзэгчдийн таашаалд хүрчээ.
Хятадын Хоёр хүний дуурь Хятадын умард бүс нутгийн хятад үндэстний дунд уламжлагдаж ирсэн нэгэн төрлийн дуурийн урлаг юм. Жан Линлин:
- Төв телевизээр тавигдсан энэ удаагийн тоглолтын боломжийг ашиглаж бүс нутгийн онцлогтой Хоёр хүний дууриа бүх Хятад даяар түгээн дэлгэрүүлэхийг хичээж байна гэж хэлсэн байлаа.
