solongonews
Бээжин-Чуулгат хаалга өндөр хурдны төмөр замын төслүүд тогтвортой явагдаж байна
2018-06-12 10:17
Бээжин-Чуулгат хаалга чиглэлийн өндөр хурдны төмөр замын Хэбэй муж дахь хэсгийн олон төслүүдийн ажил тогтвортой урагшилж байна.

        

Бээжин-Чуулгат хаалга хүрэх өндөр хурдны төмөр зам 350км/ цаг хурдтай бөгөөд нийт урт нь 174 км бөгөөд 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орно. Энэхүү төмөр зам ашиглалтад орсны дараа Бээжингээс Чуулгат хаалга хүртэлх хамгийн хурдан аяллын цаг 3 цаг 12 минутаас 1 цаг болтол багасах болно. Энэхүү төмөр замын зам шугам одоогоор баригдаж байгаа Хөххот-Чуулгат хаалга чиглэлийн төмөр замын зорчигчдын тусгай зориулалттай шугамын төсөл болон Чуулгат хаалга-Да Тун (Шань Ши муж) хүрэх төмөр замтай холбогдож Хятадын умардын бүс нутгийн төмөр замын тээврийн сүлжээг бүрэлдүүлэх байна.

Зохиогч: ЯН ШЫРАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл