solongonews
Хятад улс патентын өргөдлөөр 2 дахь том орон боллоо
2018-03-22 21:13
Хятад улс патентын өргөдлөөр 2 дахь том орон боллоо.

03-р сарын 21-нд Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын гаргасан тайлангаас үзвэл, 2017 онд Хятад улс “Патентын хамтын ажиллагааны гэрээ”-ний хүрээнд олон улсын патентын эрхийн өргөдөл өгсөн тоогоор Америкийн дараа 2-р байранд оров. Хятадын Хуаэй, Жуншин компани олон улсын патентын өргөдөл хамгийн их өгсөн хоёр компани юм.

Тайланд 2017 онд дэлхийн улс орнууд, аж ахуйн нэгжийн өргөдөл өгөгчдийн Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын үйлчилгээг ашигласан байдлын тухай судалгаа хийв. Олон улсын патентын эрхийн өргөдөл өгсөн улс орны хувьд Америк 56.6 мянгаар тэргүүлж, Хятад улс 48.9, Япон 48.2 мянгаар тус тус 2, 3-р байранд оржээ.

Үүнд, Хятад улсын өргөдөл өгсөн жилийн өсөлтийн хэмжээ хоёр оронтой тоонд хүрсэн цорын ганц улс орон бөгөөд 2003 оноос хойш жил бүр 10 гаруй хувиар өгсөн байна. Өнөөгийн байдлаар Хятад улс 3 жилийн хугацаанд Америкаас илүү гарч, олон улсын патентын эрхийн өргөдөл хамгийн их өгдөг орон болох магадлалтай байна хэмээн тайланд таамаглажээ. 

Найруулагч: .
Эх сурвалж : Х
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл