2020 он гэхэд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, энэ суурин дээр Хятад улсаа баян хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эв зохистой, үзэсгэлэнтэй сайхан социалист улс болгон бүтээн байгуулах зорилго зүг урагшилж байна. Гэхдээ аливаа улс орны нийгмийн хөгжлийг зөвхөн эдийн засгаар үнэлэх биш, харин нийгмийг бүрдүүлж байгаа хүний хөгжлийг бас чухалчлах хэрэгтэй.

Өөрчлөлт нээлтийн төрийн бодлогын ачаар Хятад улсын хөгжлийг дагуулж яваа далай дагуух муж орон энэ талаар эртнээс мэдэж, зөвхөн эдийн засаг биш бас хувь хүний хөгжлийг анхаарч, спорт соёл боловсролын бүх талд чиглүүлэн идэвхтэй арга хэмжээ авч байна. Үүний нэгэн жишээ нь Гуан Дун мужийн боксын спорт болно. Гуан Дун мужийнхан эртнээс боксын спортын өндөр хөгжилтэй орноос тусгай мэргэжилтэн урьж багшлуулж байсан бөгөөд одоо ч энэ талыг анхааралдаа авч, идэвхтэй арга хэмжээ авч байна. Энэ тухай ойлгосноор Гуан Дун мужийн спортын товчооны хүнд өрсөлдөөнт спортын төвийн боксын дасгалжуулагчаар Монгол Улсын н.Цэрэгням болон н.Энхтөр ажиллаж байгаа юм.


