Хятадын Шаньдүн муж 2022 оны 12-р сарын дунд үеэс 2023 оны 01-р сарын дунд үе хүртэл аж ахуйн нэгжүүдийг бүлэгт хуваан Япон, БНСУ, Вьетнам, Европын Холбоо зэрэг газарт эдийн засаг худалдааг ахиулах цуврал арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаа бөгөөд одоогоор тус мужид 400 гаруй аж ахуйн нэгж, 600 шахам төлөөлөгч аж ахуйн нэгжид бүртгүүлсэн байна.
Олон хүчин зүйлийн нөлөөгөөр Шаньдүн мужийн импорт, экспортын буурах дарамт нэмэгдэж, гадаад худалдааны зарим аж ахуйн нэгжийн захиалга багасаж, аж ахуйн нэгжүүд “экспортлох”-до хэрэглэгчидтэй уулзах, захиалга авах, худалдааны боломж хайх эрэлт улам эрчимжжээ.
Шаньдүн муж нь гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн “гадагш гарах” эрэлт хэрэгцээг гүйцэд судалж, зах зээлийн байдлыг шинжлэх ухааны аргаар судлан дүгнэсэн сууринд аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулж, хилийн чанадад эдийн засаг худалдааны солилцооны үйл ажиллагаа өрнүүлж, аж ахуйн худалдааны тохиолыг түшиж, зах зээлийн хувийг тогтвортой байлгав.
Энэ удаагийн хилийн чанадын эдийн засаг худалдааны арга хэмжээг зохион байгуулж зохицуулах болон аж ахуйн нэгжид үйлчлэх ажлыг сайтар хийх зорилгоор Шаньдүн мужийн Худалдааны Танхим нь аж ахуйн нэгжүүдийн гол хүчийг татан оруулж, ажлын хэсэг байгуулж, аж ахуйн нэгжид хилийн чанадад гарах бичиг баримт бүрдүүлэхэд тусалж, туршлагатай боловсон хүчнийг сонгож, бүх явцад зохистой үйлчилгээ болон харилцах ажлыг сайн хийж, аж ахуйн нэгжүүдийг “гадагш гарах”-д баталгаа хангажээ.
