Жэн Жү зүүн өртөө 11-р сарын 11- ний өдрийн 06:42 цагт G1564-дугаарт өндөр хурдны төмөр замын галт тэргийг тогтсон цагаар нь эхлэн явуулж, сүлжээ хэрэглэгч иргэдийн цахим худалдааны тавцангаас худалдан авсан өдөр тутмын хэрэглээний төрөл, хувцас, төмөрлөг эдлэл, шинэ хүйтэн хүнс зэрэг барааг 3 цаг хагасын хугацаанд Шан Хайн Хон Чяо өрдөөд хүргэж, өндөр хурдны төмөр замын түргэн зөөвөр нь цахим сүлжээнд захиалсан барааг тухайн өдөрт нь хүргэж чадсан байна.
11-р сарын 11-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл Хятад улсын төмөр замын Жэн Жү товчооны группын “ Хос 11” цахим худалдааны барааны түргэн хүргэх үйлчилгээг эхлүүлж, өдөр өндөр хурдны галт тэргийг 10 удаа явуулж, “Өртөөнөөс өртөө хүрэх", “Хөмрөгөөс хөмрөгт хүргэх”, хүйтэн хадгалах хайрцаг тээвэрлэх зэрэг барааны үйлчилгээ гаргаж, яаралтай худалдааны барааг Жэн Жүгээс Ши Ань, Бээжин, Шан Хай, Хан Жөү зэрэг хотод явуулж эхэлсэн байна.
