Хятадын хүн ам гэр бүл төлөвлөлтийн шинэ хууль 20-оос хэрэгжиж эхэллээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны хууль зүйн ажлын комиссын засаг захиргааны тасгийн холбогдох хариуцлагатан сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, хүн ам гэр бүл төлөвлөлтийн хуульд өөрчлөлт оруулж буй нь төрөлтийн бодлогыг боловсронгуй болгож, гурван хүүхдийн бодлогыг сайтар хэрэгжүүлж түүнд эрхзүйн дорвитой баталгаа хангаж, ард иргэдийн хүндрэл бэрхшээлийг үнэнхүү зохицуулж, иргэдэд улам илүүл хүртээмжтэй байлгахын төлөө юм гэжээ.
2021 оны 05-р сарын 31-нд төв хорооны улс төрийн товчоогоор хэлэлцсэн “Гэр бүл төлөвлөлтийн бодлогыг сайжруулж, хүн амын өсөлтийн урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг ахиулах тухай тогтоол”-д гурван хүүхдийн бодлого хэрэгжүүлнэ гэж дэвшүүлсэн юм.
Гурван хүүхдийн бодлогыг урагштай хэрэгжүүлэхийн тулд санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууц, ажлаар хангах зэрэг олон төрлийн дэмжих арга хэмжээ хэрэгжүүлж, гэр бүлийн төлөвлөлт, өсгөн хүмүүжүүлэх, боловсрол хүртээх дарамтыг багасгаж, нийтэд хүртээмжтэй хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээний систем хөгжүүлж, нярай хүүхдийг асран харгалзах үйлчилгээг сайжруулж, төлөвлөгөөт төрөлтийн гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах багтаж байна. Үүний зэрэгцээ нийгмийн асран харгалзах төлбөрийг цуцлах зэрэг арга хэмжээ авах болно. БХАТИХ-ын хууль зүйн ажлын комиссын засаг захиргааны тасгийн нэгдүгээр зэргийн байцаагч Жан Гүйлүн хэлэхдээ,
"Хүн ам болон гэр бүлийн төлөвлөлтийн хуульд өөрчлөлт оруулах нь өөрчлөлтийн холбогдох шаардлага болон бодлого арга хэмжээг өөрчлөх явцад тусгаж, томоохон өөрчлөлтийг хуулийн үндэслэлтэй хийж, хуулийн дагуу хэрэгжүүлж, төрөлтийн бодлогыг сайжруулан, гурван хүүхдийн бодлого жич түүний иж бүрэн арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхэд хуулийн дорвитой баталгаа хангаж, иргэдийн хүндрэл бэрхшээлийг үнэнхүү зохицуулж, ард иргэдэд улам хүртээмжтэй болгож, тэднийг улам аз жаргалтай, улам аюулгүй амьдруулахын төлөө юм."
Хятадын үндэсний статистикийн газрын нийтэлсэн тоо баримтаас харахад, 2020 онд Хятадад 12 сая хүүхэд төрсөн нь 2019 оныхоос 2 сая 650 мянга дутуу байлаа. 2016 онд Хятадын хүн ам бага зэрэг өссөнөөс хойш дөрвөн жил дараалан буурч буй үзүүлэлт юм. Хүн ам гэр бүлийн төлөвлөлтийн шинэ хуульд гэрлэх төрөх насанд хүрсэн хүмүүсийг урамшуулах бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан Жан Гүйлүн хэлэхдээ,
"Гэрлэх төрөх нас хойшлогдсон нь Хятадын төрөлтийн төвшинг нөлөөлж буй чухал хүчин зүйл юм. Өдгөө Хятадын төрөх насанд хүрсэн эмэгтэйчүүд цөөрч буйн зэрэгцээ гэрлэх төрөх нас ч тодорхой хойшилсон байна. Хожим хойшид ийм байдал улам илэрхий болж магадгүй юм. Гэрлэх төрөх насыг хойшлуулсан нь эмэгтэйчүүдийн төрөх хамгийн сайн боломжийг багасгаж, олон хүүхэд төрүүлэх боломжийг багасгасан юм. Тохиромжтой насандаа гэрлэж хүүхэд төрүүлэхийг урамшуулах нь сайн сайхан нийгмийн уур амьсгал бүрдүүлэхэд ашигтай юм. "
Хэсэг хугацаанд хүүхэд төрүүлж өсгөх өөрийн өртөг маш өндөр байсан тул хүмүүс хүүхэд төрүүлэх дургүй, төрүүлж зүрхлэхгүй болсон юм. Хүүхэд төрүүлж, хүүхэд асрах, боловсрол олгох, орон сууц, ажлаар хангах зэрэг урамшуулах бодлого авч, хүүхэд төрүүлж өсгөх дарамтыг багасгах болно. Жан Гүйлүн хэлэхдээ,
"Энэ удаа хүн ам болон гэр бүлийн төлөвлөлтийн хуульд өөрчлөлт оруулахдаа, Сяниас дээш шатны захиргаа нийтэд хүртээмжтэй хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээний систем байгуулж, балчир насны хүүхэдтэй гэр бүлд бодитой шударга үйлчилгээ хангана гэж тогтоосон бөгөөд нийгэм нийт цэцэрлэг байгуулахыг дэмжинэ, цэцэрлэг болон аж ахуйн нэгж төрийн албан байгууллага, хорооллууд хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээ эрхлэхийг дэмжинэ. Төрөх, өсгөж хүмүүжүүлэх өртгийг бууруулж, хүүхэд төрөх боломжгүй, төрөөд тэжээж чадахгүй байгаа хүндрэлийг зохицуулж, ард иргэдийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж өгөх хэрэгтэй гэж тогтоосон юм."
Хууль баталсны гол зорилго нь түүнийг хэрэгжүүлэхэд байдаг. Энэ удаа хүн ам гэр бүлийн төлөвлөлтийн хуульд өөрчлөлт оруулахдаа, нийтэд хүртээмжтэй хүүхдийн цэцэрлэгийн систем байгуулах, нярай хүүхдийг асран харгалзах үйлчилгээ, эцэг эхийн хүүхэд хүмүүжүүлэх амралт, төрөх насны эмэгтэйчүүдийг ажлаар хангах, төлөвлөгөөт төрөлтийн онцгой гэр бүлийг бүх талаар туслан дэмжих зэрэг талаар маш олон бодит дүрэм арга хэмжээ нэмсэн юм. Жан Гүйлүн хэлэхдээ, гурван хүүхдийн бодлого болон иж бүрэн арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхэд төрөх эрмэлзэлтэй иргэдэд идэвхтэй, таатай, дөхөм нөхцөл хангах ёстой юм гэжээ.
"Сүүлийн үе холбогдох талууд гурван хүүхдийн бодлого болон иж бүрэн дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хууль тогтоож, хуульд өөрчлөлт оруулж, зарим хуулийг хүчингүй болгох ажлыг түргэвчлэн хийж байна. Холбогдох салбарууд уг хуульд өөрчлөлт оруулж хэрэгжүүлсний дараа байнгын хорооны гишүүдийн хянан хэлэлцсэн саналыг нухацтай судалж, иж бүрэн дүрмийн байгуулалтыг идэвхтэй ахиулж, олон нутгууд бодлогын уялдааг сайтар хийж, холбогдох хууль дүрэмдээ эртхэн өөрчлөлт оруулж, өөрчлөлт оруулсны дараах хүн ам гэр бүл төлөвлөлтийн олон дүрэм тогтоолыг оновчтой хэрэгжүүлэхийг батлах ёстой".
