solongonews
Хонины аж үйлдвэрийг ухаалгаар шинэчилжээ
2022-01-07 10:09
Хонины аж үйлдвэрийг ухаалгаар шинэчилсээр байна.

Жэжян мужийн Хужөү хот нь үндэсний газарзүйн тэмдгийн бүтээгдэхүүн болох  "Хуян хонь"-ны өлгий нутаг юм. Хужөү хотын Чаншин шяний Лүшань тосгоны Хуян хонины аж үйлдвэр мөн урт удаан түүхтэй. 2020 оны сүүлээс эхлэн Лушан тосгонд нийт 220 сая юанийн хөрөнгө оруулалттай Хуян хонины ухаалаг эргэлтийн аж үйлдвэрийн парк ашиглалтад орлоо. Жилдээ 80 мянга гаруй толгой хуян хонь үйлдвэрлэдэг бөгөөд үндсэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 150 сая гаруй юань болно. Энэ нь тосгоны түвшний хамтын эдийн засагт тус дөхөм болж, орлогыг 9 сая юаниар нэмэгдүүлэх боломжтой юм.

Лушань тосгон дахь Хуян хонины ухаалаг эргэлтийн аж үйлдвэрийн парк нь "Засгийн газар удирдлагын дагуу есөн тосгон хамтран байгуулж, компанийн үйл ажиллагаа"-ны загварыг хэрэгжүүлж, Жэжян их сургууль, Жэжяны хөдөө аж ахуй, ойн аж ахуйн их сургууль зэрэг их сургуулийн судалгааны хүрээлэнгийн технологид тулгуурлан бүтээгдсэн. Энэ нь "Байгаль орчны ухаалаг хяналт, видео тандалт, нарийн хооллолт, хувь хүний менежмент, үржлийн менежмент, гар утасны APP” зэрэг ухаалаг системийн шинэчлэлийг 2021 онд хийж дуусгасан байна. Дижитал чадавх, технологийн чадавх, ногоон чадавхын замаар уламжлалт хуян хонины тэжээн үржүүлэх аж үйлдвэрийн ухаалаг орчин үеийн шинэчлэлийг сайжруулжээ. Энэ нь эргэн тойрон дахь ард түмнийг хамтдаа цэцэглэн хөгжихөд түлхэц болжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл