
ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн Луут завины баяраар Хятадад бүх нийтийн амралт зарладаг. Тэгвэл тус баяр нь энэ жилийн хувьд 6-р сарын 14-ны өдөр тохиох юм байна.
Луут завины баярын тухай танилцуулъя. Байлдаант улсын үеийн Чү улсын төрийн түшмэл Чюй Юань гүрэн улсаа тохинуулахын төлөө үнэтэй санал санаачлагууд гаргадаг эрдэм төгс стратегич нэгэн байсан бөгөөд атаархуу язгууртнуудын хатгалгаар хилс хэрэгт гүтгэгдэн хязгаар нутагт насаараа цөлөгджээ. Төрийн бодлогоч түшмэлээсээ хагацсаныг нь ашиглан хөршүүд нь Чу улсыг түрэмгийлэн эзэлж нийслэл хотыг нь үнсэн товрого болгосон байна. Энэхүү мэдээнд эмгэнэн гашуудсан Чюй Юань их мөрний усанд үйн амиа егүүтгэжээ. Дайны хөлөөс амьд үлдсэн Чу улсын цөөхөн ард иргэд эрдэмт түшмэлээ эрж олохоор хэнгэрэг цангаа балбан, луут завиар сэлж очсон боловч амжсангүй. Ихэд гашуудсан иргэд түүний бие цогцсыг загасны хоол болгохгүйн тулд навчинд будаа ороож, гол руу тасралтгүй хаяж байсан гэлцдэг. Үүнээс хойш жил бүрийн билгийн тооллын 05 дугаар сарын 05-нд Луут завины баярыг ард нийтээрээ тэмдэглэх болжээ. Энэ өдөр навчинд боосон будаа идэж, луут завиар уралддаг бөгөөд зарим газарт бүгд эртлэн босож, ууланд авиран, нар гарахаас өмнө морин агь түүж, гэрийнхээ үүдэн дээр өлгөдөг.

Тун удахгүй болох тус баярыг утган Гүйжүө мужийн Түөбин шянь нь “мянган хүний луут завины тоглож, луут завины баяраа угтъя” хэмээх сэдэвт үйл ажиллагаа 6-р сарын 9-ны өдөр зохион байгуулсан байна. Хоёр мянга гаруй хүн 98.8 метр урт модоор бүтээсэн луут завийг өргөн тоглож, олон хүний анхаарлыг татсан байна. Тус модоор бүтээсэн луу завийг 2016 онд Гиннесийн тэмдэглэлд дэлхийн хамгийн урт модоор бүтээсэн луут завиар нэрлэв.

