Урьдын каталогтой харьцуулахад энэ удаад гадны хөрөнгөнд тавих хорио хязгаарыг 1/3-аар багасгасан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Хятад улс гадны бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтад тавьдаг хориг хязгаарыг багасгаж, гадны хөрөнгө оруулалтын стандартын сөрөг жагсаалт гаргахаар улам их хичээж байгааг харуулж байна гэж мэдэгдлээ.
Тоо баримтаас үзвэл, дэлхийн 70 гаруй орон гадны хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтын удирдлагын хэв загварыг ажиллуулж байна. Тухайлбал, аль салбарын хөрөнгө оруулалтыг нээлттэй байлгахыг Засгийн газар шийдэж, сөрөг жагсаалтаас бусад бүхий л салбарт гадны хөрөнгө орж болох юм. Өдгөө Хятад улс гаднын хөрөнгийн удирдлагадаа "Удирдамжийн каталог" гэсэн загвар ашиглаж байгаа бол энэ нь үнэндээ Засгийн газрын хянан зөвшөөрөх тогтолцоо юм. Гэвч сүүлийн жилүүдэд Шанхай, Тяньжинь зэрэг газар чөлөөт худалдааны бүсэд нэгэнт гадны хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтын тогтолцоог туршин ажиллуулаад байна.
Хятадын Хөгжил Өөрчлөлтийн үндэсний хорооны саяхан нийтэлсэн шинээр засвар өөрчлөлт оруулсан "Гадны хөрөнгө оруулалт бүхий ажил төрлийн салбарын удирдамжийн каталог"-т өмнөх каталог дахь 93 хориг хязгаарыг 62 болгон багасгасан байна. Хятадын Орчин үеийн олон улсын харилцаа судлалын хүрээлэнгийн судлаач Чэнь Фэн-Ин: - Энэ нь Хятад улс үндэсний хэмжээнд гадны хөрөнгө оруулалтын стандартын сөрөг жагсаалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд бас нэг чухал алхам хийснийг харуулж байна гэж хэллээ.
Засвар оруулсны дараах гадаад хөрөнгө оруулалт бүхий ажил төрлийн салбарын удирдамжийн каталог нь Хятадын дээд түвшин бүхий гадаадад нээлттэй байлгах үйл явцыг ахиулж, бодлогын ил тод байдлыг улам сайжруулан, гадаадын хөрөнгийг авч ашиглан Хятадын хөгжил, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэл, инновацийн үүргийг жинхэнэ утгаар нь гүйцэтгэж чадна гэж Цэн Фэн-Ин үзсэн байна. Тэрээр:
- Ердийн аж үйлдвэрлэлийн салбараар авч үзэхэд бид нэгэнт гадаадад нээлттэй болсон. Одоогоор аж үйлдвэрлэлийн салбарын дээд зиндааны, техникийн салбаруудыг нээлттэй болгох шаардлагатай. Бид хориглосон буюу хязгаарласан каталогийг жагсаавал олон улсын үндэстэн дамнасан компани Хятадын зах зээлд орж ирэх болно. Энэ нь алхам алхмаар сөрөг жагсаалтыг бий болгож байна гэсэн байна.
Сөрөг жагсаалтыг бий болгож байгаа нь Хятадын зах зээлийн нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэхээр барахгүй засаг захиргааны удирдлагын системийн өөрчлөлтийг ахиулахад тустай юм гэж шинжээчид үзжээ.
- Бид гадаад хөрөнгөнд тавьсан хязгаарлалыг багасгаад 62 заалтыг л үлдээсэн. Энэ нь үнэндээ найдваргүй дансны хэмжээнд ойртсон байна. Өөрөөр хэлбэл, хязгаарыг багасгаж, хөнгөлсөн юм. Бид найдваргүй дансны удирдлагад ойртуулахыг хичээж байна. Гадаад хөрөнгийн салбарт мөн өөрийн орны иргэний хөнгөлөлт, удирдлагыг хэрэгжүүлэхийг бодолцож байгаа. Энэ бол бидний ирээдүйн хөгжлийн зорилт юм гэжээ.
Өөрчлөлт оруулсны дараах жагсаалтад "Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулахыг дэмжих аж үйлдвэрийн салбарын жагсаалт", "Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулахыг хязгаарлах аж үйлдвэрийн салбарын жагсаалт", "Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулахыг зөвшөөрөхгүй аж үйлдвэрийн салбарын жагсаалт" зэргийг хамарсан. Үүнд, Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулахыг хязгаарлах аж үйлдвэрийн салбарын тухай 35 заалт буй. Жишээлбэл: "Цөмийн цахилгаан станцын байгуулалт, эзэмшил"-д Хятадын талаас хувьцааг эзэмшинэ. "Радио, телевизийн нэвтрүүлэг, кино хийх"-д гадаадын худалдаачид зөвхөн хамтарч ажиллана. Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулахыг зөвшөөрөхгүй аж үйлдвэрийн салбарын тухай 27 заалт бий. Тухайлбал: "Зэр зэвсэг үйлдвэрлэх", "Цацраг идэвхт бодисын уурхайгаас эрдэс баяжуулах, боловсруулах, цөмийн шатахуун үйлдвэрлэх" зэрэг агуулгыг хамарсан байна.
