solongonews
Дэлхийн худалдааг нэмэгдүүлэх тухай G20-ын стратеги боловсруулахыг авч хэлэлцэнэ
2016-07-01 22:50
Дэлхийн худалдааны дэг журмыг засаж өөрчлөх үүднээс удалгүй Шанхайд чуулах G20-ын худалдааны сайд нарын бага хурлаар дэлхийн худалдааны өсөлтийн тухай G20-ын стратеги боловсруулахыг авч хэлэлцэнэ гэдгийг Хятадын Худалдааны дэд сайд Ван Шөүвэнь 30-нд хэллээ.

Тэрээр мөн өдөр Хятадын худалдааны яаманд хуралдсан G20-ын худалдааны сайд нарын бага хурлын тусгай сэдэвт хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, дэлхийн худалдааны өсөлтийн тухай G20-ын стратегийг боловсруулах нь голдуу дэлхийн худалдааны дэглэмийг өөрчлөн засаж, дэлхийн худалдааны өртгийг буруулж, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, үйлчилгээний худалдааг ахиулан, худалдааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэлхийн худалдааны хөгжлийн индексийг боловсруулж, цахим бизнесийг хөгжүүлэхийн төлөө юм гэжээ.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл