solongonews
Хятад, Карибын тэнгисийн орнуудын ”Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны хурал нээгдэв
2019-10-30 09:51
Хятад, Карибын тэнгисийн орнуудын ”Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны хурал нээгдэв.

Хятад, Карибын тэнгисийн орнуудын "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны хурал 2019 оны 10 дугаар сарын 28-нд Гренада улсын нийслэл Сент-Жорж хотод нээгдэв. Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны нарийн бичгийн дэд дарга Сү Вэй, Гренада улсын гадаад хэргийн сайд Питер Дэвид нар нээлтийн ёслолд оролцож үг хэлэв. Карибын тэнгисийн Антигуа ба Барбуда, Барбадос, Багам, Доминика, Гренада, Гайана, Сент Люсиа, Сент-Винсент, Гренадин, Суринам, Тринидад, Тобаго, Ямайка зэрэг 11 орны өндөр түвшний төлөөлөгчид хуралд оролцжээ.

Питер Дэвид Хятадын "Бүс ба зам" санаачилгыг дээд хэмжээгээр үнэлж: Бага хурал Карибын тэнгисийн орнууд ба Хятад улс хамтдаа "Бүс ба зам"-ыг бүтээн байгуулахад бэлэг тэмдгийн ач холбогдолтой юм. Хятад улстай хамтын ажиллагааны нөөц хүчийг эрэлхийлж, хамтдаа хөгжихийг Карибын тэнгисийн орнуудаас хүсэж байна гэжээ.

"Бүс ба зам" санаачилга хоёр талд түүхэн чухал боломж олгож, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ашигтай юм. Карибын тэнгисийн орнуудын хамт "Бүс ба зам"-ын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэж Сү Вэй хэлсэн байна.

 

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл