solongonews
Биологийн олон янз байдалд ажиглалт хийсэн тухай тайлан нийтлэв
2018-05-21 20:52
Биологийн олон янз байдалд ажиглалт хийсэн тухай тайлан нийтлэв.

Хятадын Экологи байгаль орчны яамны Наньжиний Байгаль орчин, шинжлэх ухааны хүрээлэн "2017 оны биологийн олон янз байдалд ажиглалт хийсэн тухай тайлан"-г 05-р сарын 21-нд Бээжинд нийтэллээ. Энэ нь Хятадын албаны талаас анх удаагаа нийтэлж буй биологийн олон янз байдлын ажиглалтын тухай тайлан юм. Тайланд: Байгаль орчны бохирдол, бизнес эрхлэх, тариалангийн хорны хэт хэрэглээ  зэрэг хүн төрөлхтний үйл ажиллагааны сөрөг нөлөөний улмаас хоёр нутагтан, жигүүртэн шувуудын оршин амьдрах орчинд аюул заналхийлэл учирч, олон янзын байх  шинж алдагдаж байна хэмээн тэмдэглэжээ. 
Биологийн олон янз байдалд ажиглалт хийх нь тогтсон газар нутагт биологийн олон янз байдалд тогтсон хугацаатай ажиглалт хийдэг. Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалах үндсэн  ажил бөгөөд биологийн олон янзын байдлын өөрчлөлт, чиг хандлагыг ойлгож,  эрсдэлийн хүчин зүйлсийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.  

Эх сурвалжийн мэдээлснээр, 2011 оноос хойш Хятадын Экологи байгаль орчны яамны Наньжиний Байгаль орчин, шинжлэх ухааны хүрээлэн, жигүүртэн шувуу, хоёр нутагтан, хөхтөн амьтан, эрвээхий зэрэгт ажиглалт хийж эхэлсэн бөгөөд биологийн төрөл зүйлд ажиглалт хийх анхан  шатны техникийн болон стандарт системийг байгуулсан байна.  

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл