Хятадын засгийн газраас Канад улсад хандивласан эмчилгээний эд материалыг 11-ний орой Канадад тээвэрлэж очсон хэмээн 12-нд Хятадаас Канадад суугаа элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.
Хандивын эдгээр эмчилгээний эд материалд, хамгаалалтын хувцас, хамгаалалтын нүдний шил, маск, тусгаарлах хувцас зэрэг нийт 32 тонн эд материал багтжээ.
Хятадаас Канад улсад суугаа элчин сайд Цүн Пэй Ү хэлэхдээ, хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц, хижиг халдвар нь хүн төрөлхтний хамтын дайсан юм, иймээс шинэ коронавирусийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Хятад улс Канад зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар халдварыг аль болох түргэн даван туулж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.
