”Тяньжөү-6” хөлөг сумны угсралтыг хөөргөх хэсэгт шилжүүлэв
2023-05-08 16:04
”Тяньжөү-6” хөлөг сумны угсралтыг хөөргөх хэсэгт шилжүүлэв.
"Тяньжөү-6" ачааны хөлөг болон "Урт марш-7, Яо-7" зөөгч пуужингийн хослолыг 05-р сарын 07-нд хөөргөх бүсэд босоо тэнхлэгт шилжүүлсэн бөгөөд ойрын хугацаанд хөөргөхөөр төлөвлөж байна. Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр одоогийн байдлаар Вэньчан сансрын хөөргөх талбайн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нөхцөл байдал хэвийн байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу хөөргөхөөс өмнө төрөл бүрийн үйл ажиллагааны шалгалт, хамтарсан туршилт хийнэ гэжээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
