solongonews
Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн 1.81 сая жуулчин хүлээн авав
2019-06-04 16:49
1.81 сая жуулчин хүлээн авав.

 Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн урлагийн үзэсгэлэнгийн товчоо 06-р сарын 03-ны өдөр мэдээлэхдээ, 04-р сарын 29-ний өдөр үзэсгэлэн нээгдсэнээс хойш бүх ажил тогтвортой, эмх цэгцтэй явагдаж, 06-р сарын 02-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1.81 сая жуулчин хүлээн авлаа. Дөрвөн гол ордныг сонирхсон жуулчдын тоо давхардсан тоогоор 4.47 саяд хүрсэн гэжээ.

03-ны өдөр болсон Хятад улсын ордны хэвлэлийн бага хурлын үеэр Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн урлагийн үзэсгэлэнгийн товчооны орлогч дарга, Хятад улсын ордны дарга Е Дахуа танилцуулахдаа: - Энэ сарын 02-ны өдөр хүртэл дөрвөн гол ордны хүлээн авсан жуулчдын тоо давхардсан тоогоор 4.47 саяд хүрэв. Үүний дотор Хятад улсын ордныг сонирхсон хүний тоо 1.36 сая, олон улсын ордныг сонирхсон хүний тоо 1.36 саяд хүрсэн байна. Үзэсгэлэн нээлтээ хийснээс хойш улсын өдөрлөг, яруу алдрын өдөрлөг, муж, орон, хотын өдөрлөг болон төрөл төрлийн гол сэдэвт арга хэмжээг нийт 675 зохион байгуулж, 910 мянган үзэгчийн анхаарлыг татсан байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл