solongonews
Хятадын хотууд хилийн чанадад олны танил болж байна
2022-04-02 11:49
Шямэнь хотын далайн үзэмжтэй метро, Чунчин хотын ”Ид шидийн гүүрэн гарц”, Ши Аний тумблер шоу зэрэг. Сонирхолтой бөгөөд алдартай богино хэмжээний видео контент нь олон хотыг алдартай болоход тусалсан юм.

 Шямэнь хотын далайн үзэмжтэй метро, Чунчин хотын "Ид шидийн гүүрэн гарц", Ши Аний тумблер шоу зэрэг. Сонирхолтой бөгөөд алдартай богино хэмжээний видео контент нь олон хотыг алдартай болоход тусалсан юм. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хятадын Олон нийтийн санаа бодлыг Судалгааны Лаборатори саяхан нийтэлсэн "Хятадын хотуудад 2021 онд хилийн чанад дахь богино хэмжээний видео платформуудын нөлөөллийн тухай тайлан"-д дурдсанаар гадаадад соёл, аялал жуулчлалын нөлөө хамгийн өндөр арван хот бол Бээжин, Шанхай, Үхань, Чэндү, Чунчин, Шэньжэнь, Гуанжөү, Ланжөү, Ханжөү, Жанжиаже. Богино хэмжээний видео бичлэгүүд нь Хятадын хотуудын хилийн чанадад "алдарших" "онлайн жолооч" болсон.

         "Энгийн амьдрал"-ын динамик хуваалцахуй

   Шинээр гарч ирж буй харилцаа холбоо, илэрхийллийн хэрэгсэл болохын хувьд богино хэмжээний видео бичлэгүүд нь хүмүүсийн болон хотуудын сэтгэл татам байдлыг олж илрүүлэх, бичих хүсэл эрмэлзлийг дайчлах боломжтой байдаг. 2022 оны нэгдүгээр сар хүртэлх байдлаар Tik Tok (Tik Tok-ийн гадаад хувилбар) дээр "Хятад" гэсэн шошготой видеог 27 тэрбум гаруй удаа, "Бээжин" гэж тэмдэглэсэн видеог 550 сая гаруй удаа үзэж, "Шанхай", "Үхань" видеог 300 сая гаруй удаа үзсэн байна. Гэхдээ эдгээр цуврал мэдээллүүд нь гадаадын хэрэглэгчид Хятадын соёлын аялал жуулчлалыг ихээхэн сонирхож байгааг харуулж байна.

Бээжин шарсан нугас, Гуандүн өглөөний цай, Чэндүгийн халуун тогоо, Чунчин гоймон, Шанхайн шарсан бууз, Үхань халуун хуурай гоймон гээд л. Tik Tok дээр хэрэглэгчид Хятадын олон хотын өөр өөрийн онцлогтой хоол идээнд ихээр анхаарал хандуулж, үүнд зөвхөн гудамжинд элсэн чихрээр бүрсэн долоогонотой холбоотой бичлэг гэхэд олны анхаарлыг онцгой татаж, 780 сая гаруй удаа үзсэн байна.

Бээжингийн Дашин нисэх онгоцны буудал, Шэньжэнь метро, Чунчин хөнгөн төмөр зам зэрэг. Хятадын тээврийн дэд бүтэц бүх талаараа өргөжин тэлж байгаа нь хилийн чанад дахь интернет хэрэглэгчдийг гайхшруулж байна. Жишээлбэл, Шанхайн Наньпү гүүрний видео контент нь гадаадын найз нөхдийн Хятадын хотуудын үзэсгэлэнт газруудыг сонирхох сонирхлыг татаж, тус гүүрний видеог 12.9 сая хүн үзсэн юм.

Фудан их сургуулийн Сэтгүүл зүйн сургуулийн харилцааны тэнхимийн профессор Жү Чүньян ярилцлагадаа:

- Богино хэмжээний видео нь орчин үеийн хурдтай амьдралын дагалддаг бүтээгдэхүүн бөгөөд хүмүүс өөрсдийн амьдралаа бичихдээ зураг ашиглах чухал арга зам болсон. Хүн бүр бүтээлийн ажилд оролцдог, хүн бүр динамик хуваалцахад оролцдог. Хувь хүний туршлагаа хуваалцахын зэрэгцээ энэ нь бодит өндөр итгэл үнэмшилтэй байдаг гэж илэрхийлсэн байна. Тэрээр мөн:

- "Ардын дипломатын" хэрэгсэл болохын хувьд богино хэмжээний видео бичлэгүүд нь тод, сонирхолтой байж, энгийн амьдралын дүр зургийг хуваалцан, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн өрөвдөх сэтгэл, энхрийллийг маш ихээр төрүүлдэг. Энэ нь тухайн хотын хувьд олон талт байдлаа олон улсад харуулах үр дүнтэй стратеги юм. Илүү олон хүн гар утсаа барьж, хотыг харуулахын тулд видео бичлэг хийхийг урамшуулах хэрэгтэй. Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 1.011 тэрбумд хүрч, энэ нь амьдралын сайн талыг харуулахын тулд богино хэмжээний видео бичлэг ашиглахад ихэнх интернет хэрэглэгчдийг чиглүүлэх маш бүтээлч арга хэмжээ юм гэж ярьлаа.

           Өвөрмөц “Дүр төрхийг” бүтээх нь

   Хятадын хотуудын өнгө үзэмж богино хэмжээний видео бичлэгээр дамжин байгалийн үзэсгэлэнт газар, хоол хүнс, соёл урлаг, бүтээлч бүтээгдэхүүнээр тансаг байдлыг дүрслэн харуулах боломжтой. Ингэснээр интернет хэрэглэгчид хот бүрийн сэтгэл татам байдлыг бүрэн дүүрэн үнэлдэг. Бээжин хотоор жишээ болгон авч үзвэл, гадаадын богино хэмжээний видео платформ дээр интернет хэрэглэгчид Цагаан хэрэм, Ихэ Юань, Гүгүн зэрэг уламжлалт байгалийн үзэсгэлэнт газруудыг "Үүлэн" платформоор дамжин үзэж сонирхон, Бээжин дуурь, сүүдрийн хүүхэлдэйг "Үүлэн" платформоор дамжин үзэх төдийгүй, Бээжингийн Саньлитүн, Ванфүжин ззрэг цэцэглэн хөгжсөн бизнесийн төвүүдэд "Үүлээр зочлох" боломжтой. Энэ олон төрлийн амьд, сонирхолтой контентууд нь Бээжин бол Хятадын соёлын төвлөрсөн тээгч гэсэн интернет хэрэглэгчдийн ойлголтыг улам бэхжүүлсэн юм.

Хот болгонд "Интернэтийн алдартнуудын" ген бий. Хотын өвөрмөц дүр төрх, даруу байдлыг бий болгохын тулд богино хэмжээний видео бичлэгийг ашиглах нь зайлшгүй. Соёл, аялал жуулчлалын онцлог шинж чанарууд нь хотын "Дүр төрхийг төлөөлөх" хамгийн сайн сонголт болдог. Аварга панда элемент нь Чэндүтэй холбоотой богино хэмжээний видео бичлэгийн гол агуулга болсон. Аварга панда үржүүлгийн судалгааны бааз дахь пандагийн өдөр тутмын амьдрал, Чэндү хотын олон улсын санхүүгийн төвийн өндөр барилга дээр авирч буй аварга панда баримал зэрэг бичлэгүүд хүмүүсийн сонирхлыг ихээр татсаны дээр аварга панда нь Чэндү хотын хамгийн дур булаам "Дүр төрхийн төлөөлөгч" болжээ.

Цинхуа их сургуулийн Интернет үйлдвэрлэлийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Лю Дачэн ярилцлагадаа:

- Хоттой холбоотой богино хэмжээний видео бичлэг хийдэг хүмүүс ихэвчлэн өвөрмөц, шинэлэг байж, хотоо янз бүрийн өнцгөөс тайлбарлаж, танилцуулахыг хүсдэг. Энэ тохиолдолд үзэгчдийн үзэх дуртай "иргэдийн бүтээлч байдал"-ыг хотын сурталчилгаанаас харж болно гэж хэллээ. Тэрээр шинээр гарч ирж буй платформуудын тусламжтайгаар хотын дүр төрхийг илүү сайн түгээхэд гол нь хотын түүхэн газарзүй, соёлын бэлгэдэл, иргэдийн хувцас, хоол хүнс, орон сууц зэргийг багтаасан хотын онцлог шинж чанарыг төлөвшүүлэхэд оршдог. Эдгээр орон нутгийн онцлог, соёл иргэншилийн эерэг богино бичлэгүүд нь хотын урт хугацааны хөгжилд эерэг нөлөө үзүүлж чухал үүрэг гүйцэтгэнэ. Богино хэмжээний видео бичлэгээр дамжуулан хүмүүс Хятадын өөр өөр өвөрмөц онцлогтой хотуудтай "ойртож", хот бүрийн сэтгэл татам байдал, иргэдийн амьдралын хэв маягийг зөн совингоороо мэдрэх боломжтой.

Онлайн урсгалыг /онлайн зочилсон хүмүүсийн тоо/ бодит ногдол ашиг болгон хувиргах нь

   Төрийн зөвлөл энэ оны 01-р сарын 20-ны өдөр "14-р таван жилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө"-г нийтэлж, аялал жуулчлалыг шинэлэг байдлаар сурталчлахыг санал болгож, "Аялал жуулчлал бол амьдрал, суралцах, өсөн бойжин арга зам" гэсэн үзэл баримтлалд анхаарлаа хандуулж, сурталчлах ажлыг эрчимжүүлэн, дотоодын аялал жуулчлалын зах зээлийн боломжийг цаашид ашиглаж, нийгмийн таатай уур амьсгалыг бий болгох юм.

Богино хэмжээний видео платформ дээрх хоттой холбоотой контент нь онлайн урсгалыг татахаас гадна офлайн аялал жуулчлалын эдийн засгийг хөдөлгөж чадна. Олон хэрэглэгчид болон анхны UGC (User Generated Content) дээр үндэслэн аялал жуулчлалын гинжин хэлхээний "хоол хүнс, орон сууц, аялал, зугаа цэнгэл, дэлгүүр хэсэх"-ийн бүх талыг богино хэмжээний видео бичлэгт тусгаж болно. Нийгэмшүүлэх, хөдөлгөөнт байдал, хувийн хэвшлийн шинж чанаруудаас шалтгаалан богино хэмжээний видео бичлэгүүд нь баялаг, олон талт соёлын аялал жуулчлалын үзэгдлүүдийг тод харуулж, хотын аялал жуулчлалын соёлыг үр дүнтэйгээр харуулан, хотын бодит, тод дүр төрхийг харуулж чадна.

Хятадын олон хотууд "Үүлэн аялал" загварыг эхлүүлсэн нь онлайн соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүний шинэлэг нийлүүлэлтийг үр дүнтэйгээр баяжуулж байна. Олон хүмүүс тодорхой хотууд, байгалийн үзэсгэлэнт газрууд, бизнесийн дүүргийн богино хэмжээний видео бичлэгийг үзэх дуртайгаас болж бодит талбай дээр ирсэн юм.

Куайшөү платформ /богино хэмжээний видео нийгэмлэг/ нь саяхан хэд хэдэн хоттой хамтран онлайн болон оффлайн холболтоор хотын шинэ брэндийг бий болгож, бүс нутгийн шинэ хэрэглээг идэвхжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Хотууд богино хэмжээний видео технологийг ашиглан онлайн харилцаа холбоо, харилцан үйлчлэлийн давуу талыг ашиглаж, үйлчлүүлэгчдийг татах, цуглуулах, нарийн түлхэц үзүүлэх, мөн онлайн хэрэглэгчдийг бодит газар дээр нь ирж, офлайн хэрэглээ болгон хувиргахад чиглүүлэх боломжтой.

Богино хэмжээний видеонууд хотын шинэ нэрийн хуудсыг бүтээх чухал дүрсний цонх болж байна. Энэ нь "линз"-ийн хувьд интернетийн алдарт хотыг бий болгох шинэ боломжийг нээж өгч байгаа юм. 5G, өндөр нягтралтай видео зэрэг технологи хөгжихийн хэрээр богино хэмжээний видео бичлэгүүд нь хотын өнгө төрхийг бүрдүүлэх, нөлөөллийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. “Хэрэглэгчийн анхаарлыг дээд зэргээр нэмэгдүүлэх эдийн засаг"-ийн эрин үед хэрхэн онлайн урсгалыг /онлайн зочилсон хүмүүсийн тоо/ бодит ногдол ашиг болгон хувиргаж, туслах байгууламж, төрийн үйлчилгээг бүрэн хангаж, жуулчдын туршлага, оролцоо, нэгдмэл байдлын мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлж, хотын бодит өрсөлдөх чадварыг бий болгох нь хот “алдартай” болсны дараа тулгардаг шинэ асуудал юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл