solongonews
Элэгний халууны шинэ тэмдэг юу вэ
2021-04-19 17:19
Элэгний халууны шинэ тэмдэг юу вэ?

1. Нойргүйдэл

Орчин үеийн амьдралд олон хүн удаан хугацааны нойргүйдэлд нэрвэгдэж байна. Нойргүйдэх олон шалтгаан байдаг бөгөөд элэгний халуун нэг шалтгаан болдог. Хятадын уламжлалт анагаах ухаанд хүний бие элэгний халуунтай бол бие махбод элэгний цусыг их хэмжээгээр алдаж өвчтөнүүд нойргүйдэл, зүүдлэх, амархан сэрээх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

2. Чих шуугих

Элэгний халуунтай хүмүүст чих шуугих шинж тэмдэг илэрч магадгүй. Энэ шинж тэмдэг нь бие махбод элэгний халуунтайгаас болдог.

3. Нүд хуурайших

Хүмүүсийн бие махбод элэгний халуунтай бол нүд хуурайшиж, зовхи улайж хавагнах, заримдаа салхинд нулимс цийлгэнэдэг. Өглөө босоход нүдний шүүрэл харьцангүй их байна. Шөнөдөө шүдээ хавирах шинж тэмдэг их байдаг.

4. Хоолонд дургүй болох

Элэгний халуунтай өвчтөнүүдийн хоолны дуршил буурдаг. Амны дотор тал хуурай, гашуун болдог. Зарим элэгний халуунтай хүмүүсийн ходоод өвдөж магадгүй.

5. Амархан таргалдаг

Хэрэв элэгний халуунтай бол элгэнд нөлөөлж, арьсан доорх хэсэгт өөх тос амархан хуримтлагдаж, таргалалтын шинж тэмдэг илэрнэ. Элэгний үйл ажиллагаа буурахад элэгний халуунтай өвчтөний бие өөх шатаахад амаргүй болж, амархан таргалдаг.

6. Сарын тэмдэг хэвийн бус болдог

Эмэгтэй хүн элэгний халуунтай бол биеийн доторх цусны урсгал хэвийн бус болж, сарын тэмдэг багасах, сарын тэмдэг хойшлогдох, эмэгтэйчүүдийн цэвэршилт бас эрт илэрдэг. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.39yst.com/zj/hejinyang/579541.shtml
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл