Энэ онд Бээжингийн эдийн засгийн сэргэлтийн байдал улам бэхжиж, эхний гурван улирлын эдийн засгийн өсөлт сөрөг байдлаас эерэг болж, ДНБ 2 их наяд 575 тэрбум 950 сая юаньд хүрч, харьцуулж болохуйц үнээр тооцвол өнгөрсөн оны мөн үеэс 0.1% -иар өсжээ.
21-нд, Бээжин хотын статистикийн газар, Үндэсний статистикийн газрын Бээжингийн судалгааны баг хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ оны эхний гурван улирлын Бээжингийн эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан байна. Салбарын хувьд, хөдөө аж ахуй 7.25 тэрбум юанийн нэмүү өртгийг биелүүлж, 11 хувиар буурчээ. Аж үйлдвэр 391.72 тэрбум юанийн нэмүү өртгийг биелүүлж, өнгөрсөн оны мөн үетэй тэнцсэн байна. Үйлчилгээний салбар 2 их наяд 176 тэрбум 980 сая юанийн нэмүү өртгийг биелүүлж, 0.1 хувиар өсжээ.
Үйлдвэрлэл үндсэндээ сэргэсэн байна. Эхний гурван улиралд, Бээжин хотын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн нэмүү өртгийг харьцуулах үнээр тооцоолбол, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар буурч, бууралтын хэмжээ оны эхний хагасаас 3.6 нэгжээр хумигдсан байна. Үүнд, гуравдугаар улиралд 6.7 хувиар өсжээ.
