Энэ онд Бээжин орчмын 450 тосгон нүүрсний хэрэглээнээс хий цахилгаан руу шилжинэ
2018-03-30 10:08
Хятад улсын нийслэл Бээжин орчмын 450 тосгон энэ онд нүүрснээс татгалзана гэж Бээжингийн холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Тус 450 тосгоны айл өрхүүд нүүрсний оронд хий, цахилгаанаар халаалтын асуудлаа шийдвэрлэх аж.
Бээжин хот агаарын чанарыг сайжруулах хүчин чармайлтын хүрээнд 2013 оноос нүүрсний хэрэглээгээ багасгаж, цэвэр эрчим хүч хэрэглэж эхэлсэн юм. Бээжинг хүрээлэн оршдог 369 мянган өрх бүхий 901 тосгон өнгөрсөн онд нүүрснээс татгалзсан гэнэ.

Одоогийн байдлаар Бээжингийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 2500 тосгоны 950 мянган айл өрх нүүрснээс татгалзаад байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
