
Биет бус соёлын өв нь Хятадын уламжлалт соёлын чухал зүйл бөгөөд уламжлалт ур дарх, зан заншил, ардын дуу урлаг, ардын уран зохиол зэрэг олон талыг хамардаг. Энэ нь үеэс үед уламжлагдсан оюун ухаан, туршлагын хуримтлалаас гол болох гар урлал, ур ухаан, урлаг болон бүрэлдсээр гадаад дотоодын хүмүүсийн хүртээл болоод байна.
Биет бус соёлын өв нь Хятадын онцлогтой өвөрмөц баялаг бүтээгдэхүүнийг бий болгон, олон зуун жил уламжлалтай брэндүүдийг хөгжүүлж, Хятадын онцлогтой биет бус соёлын брэндүүдийг бүтээжээ. Орчин үеийн ахуй амьдралд, биет бус соёл өвийн ур ухааныг хэрхэн үргэлжлүүлэн өв уламжлуулан шинэчлэх вэ? Биет бус соёлын өвийн хуучин брэндүүдийг хэрхэн шинээр өнгөлөх вэ? Биет бус соёлын өвийн төсөл дэлхийд нэр хүндтэй Хятадын олон брэндүүдийг бий болгож чадах уу ? Эдгээр асуултуудын хүрээнд сэтгүүлч миний бие биет бус соёлын өвийн уламжлагч, биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч болон сурган хүмүүжүүлэгчдээс тэмдэглэн үлдээсэн түүх, үзэл баримтлалын тухай та бүхэнтэйгээ хуваалцъя.
Хуучин брэндүүдийн шинэ эрч хүчийг сэлгэх
“Зөвхөн шинэчилбэл зах зээлийн өөрчлөлтөд зохицож чадна”.
Бээжин Сан Ли Түнь хэмээх газар хүний хөл хөдөлгөөн ихтэй бөгөөд нэлээдгүй олон улсын том брэндүүд салбар дэлгүүрээ нээж, шинэ бүтээгдэхүүнээ гаргаж байна. Саяхан Нийслэл Хотын Хуучин Брэнд Нэй Лянь Шэн нь салбараа нээгээд маш олон үйлчлүүлэгчийг өөртөө татжээ. Дэлгүүрт Нэй Лянь Шэнг өвлөн уламжилсан шаахай хийх ур аргыг харуулдаг. Олсон утас, алхаар давтсан шаахайн ул, хөлийн хэмжээний загвар зураг гээд бүхий л урлах үйл явцыг тайлбарлан үзүүлэх аж.
Чэнь Рэнь Ян 35 настай Бээжингийн уугуул тэрээр үүний нэг нь бөгөөд Нэй Лянь Шэнгийн 5 дахь үеийн өвлөн залгамжлагч. Ур чадвар өндөртэй залгамжлагч маань орчин үеийн хэв загварыг даган тасралтгүй шинэчлэл хийдэг.
Нэй Лянь Шэн “Хятадын № 1 даавуун шаахай” хэмээх алдартай, зуун жилийн уламжлалтай мянган давхар ултай даавуун шаахайг хийх ур арга нь 2008 онд Хятад улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оржээ. Өнөөдөр 165 настай хуучин брэнд нь шинийг эрэлхийлэхээр дамжуулан “Нас”-аа хасан, олон залуусын амьдралд орохыг хүсэж байна.
Энэхүү шинэчлэлийг Рэнь Чэнь Ян хичээн хийж байна. 2005 онд Нэй Лянь Шэнд ирж, Улсын зэрэглэлийн өвлөн уламжлагч Хэ Кай Инд шавь орон, 3 жил 3 сарын хугацаатай сурснаар, өнөөдөр нэр хүндтэй шавь болж, 3 шавь дүүгийн хамт Нэй Лянь Шэнгийн шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Тэрээр тухайн үеийн шавь орж сурч байснаа эргэн дурсахдаа, маш хэцүү, тэсвэр тэвчээр, ур ухаан их шаарддаг” гэж байлаа. Нэй Лянь Шэнгийн гар хийцийн шаахай нь өргөн нарийн, өндөр богино, улны давхаргуудын хуваарилалт, зүүний хэмжээ гээд бүгд дүрэм горимтой байдаг. Нэлээд ур чадвартай гуталчин гэхэд долоо хоногт нэг шаахай хийж амждаг.
“Багшаас суран, өөрөө боловсруулж, зах зээлийн өөрчлөлтөд зохицон хэрэглэгчдийн шаардлагыг хангаж чадна” гэж Рэнь Чэнь Ян хэллээ.

Нэг талаар уламжлалын хүнд асуудал, нөгөө талаас шинэчлэлийн шаардлага, биет бус соёлын өвийн бүтээгдэхүүн үргэлжлэх эсэх нь эцэстээ зах зээлийг түшиглэх явдал болно. Нэй Лянь Шэн, Чуань Жү Дэ, Рүй Юй Шян зэрэг биет бус соёлын өвийн холбогдох брэндийг хэрхэн шинэ эрин үеийн шаардлагатай нийцүүлэх бэ? Уламжлалаа баримтлах нь үндэс суурь, тасралтгүй шинэчлэх нь гол зангилаа болно. Хуучин урлалыг шинээр өнгөлснөөр, биет бус соёлын өв өнөөдөрт уусан орж, хүчээ сэлгэх болно.
Хуучин гар урлал шинэ брэндийг бий болгоно
“Чанарыг дээдэлснээр илүү холыг зорино”
2006 оноос БНХАУ-ын Төрийн Зөвлөл Улсын зэрэглэлийн 4 дэх удаагийн биет бус соёлын өвийн 1372 нэрсийн жагсаалтыг нийтлэн, дахин мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвийг нэмэх юм бол маш их болно. Үүнд Нэй Лянь Шэн, Чуань Жү Дэгийн адил зах зээлд гарсан брэндүүд цөөнгүй байна. Хэрхэн биет бус соёлын өвийн төслийг ашиглан Хятадын олон брэндүүдийг бий болгон, брэндийн хүчийг ашиглан биет бус соёлын өвийн илүү сайн уламжлан хөгжүүлэх бэ? Энэ нь одоогоор анхаарлын төвд орж байгаа асуудал болно.
2014 онд, уламжлалт “Хүж” хийх гар урлал нь 4 дэх удаагийн улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад орсон. Мөн тухайн жил Дү Юйлинь Шаньдүнгийн Яньтай хотод уламжлалт “Хүж” хийх гар урлалын газраа нээж, өөрийн хүжний соёлын брэнд “Дү Жагүй”-г бүртгүүлжээ. Багаасаа хүжний соёлын тухай судлах дуртай хоймор нутгийн энэ залуу эртний аргын хүжний соёлын түгээн дэлгэрүүлэгчийн нэгэн болжээ.
Бусад хэрэглэгчийн адил, хамгийн эхэнд нэгэн жижигхэн өрөө түрээслэн ажлаа эхлүүлсэн. 10 кв/метр хүрэхгүй жижиг дэлгүүрт, нэг том ширээтэй, түүний ард нь хана дүүрэн өрсөн шил саванд хүж хийхэд ашиглах түүхий эдийг хадгалан . Эдгээр нэр, өнгө, үнэр өөр өөр хүжний материал Дү Юйлиний гараар дамжин адил бус хэлбэртэй, өөр өөр үйлчилгээтэй хүжийг бүтээдэг. Мөн түүний нарийн загвараар бүтээсэн чанартай бүтээгдэхүүн маш олон хэрэглэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн байна.
Бүтээгдэхүүн болон брэндтэй болсон ч хэрхэн түгээн дэлгэрүүлэх, илүү олон хүмүүст Хятадын уламжлалт хүжний соёлыг таниулах вэ? Дү Юйлинь эхлэн зах зээлийн эрэл хайгуул хийсэн байна. Тэрээр цөөнгүй хүмүүс Хятадын уламжлалт хүжийг маш их сонирхдог, зөвхөн хэрэглээний зах зээлийн орчин дутмаг байгааг мэджээ. Өнгөрсөн жилээс эхлэн тэрээр Яньтай хотын музей, уран зургийн музейгээс гадна уламжлалт соёлыг судлан мэдээлдэг хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж, соёлын олон нийтийн халамжийн лекц, бүтээгдэхүүний сурталчилгаа зэрэг хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Одоогоор маш олон орон нутгийн засгийн газар болон өвлөн уламжлагчдаас зах зээл нь биет бус соёлын өв уламжлалд маш чухал үүрэгтэйг ойлгон, бүх төрлийн цахим худалдааны боломж ар араасаа гарч ирж, орон нутгийн засгийн газар, аж ахуйн нэгж, байгууламж болон нэр хүнд бүхий цахим худалдаатай хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. Энэхүү хамтын ажиллагаа нь биет бус соёлын өвийн уламжлал болон брэндийг сурталчлахад маш их орон зай, боломжийг хангажээ.
“Цахим худалдаагаар дамжуулан, биет бус соёлын өвийн гар урлал болон бүтээгдэхүүнийг илүү сайн сурталчлан, брэндийн холбогдох биет бус соёлын өвийн нийгэмлэгийг байгуулна” гэж Дү Юйлинь үзэж байна. Хятадын биет бус соёлын өвийн зах зээл, брэндийг эрчимжүүлэх нь биет бус соёлын өвийн өөрийн уламжлалын шаардлага, ялангуяа Хятадын соёл уламжлалын чухал аян болно. Биет бус соёлын өвийн брэндийг бий болгох нь үргэлжилсэн хуримтлалын үйл явц юм. Энэхүү үйл явцад, хамгийн чухал нь биет бус соёлын өвийг чанартайгаар уламжлахыг баримтлах нь чухал юм.
Сайхан We Chat-ын олон нийтийн индрээр “Хэн нь Хятадын хамгийн”-ийг сурталчилснаар, хоёр өдөр бололгүй “Дү Жангүй” 200 гаруй захиалга авч, өглөө болтол илүү цагаар нэмэн ажиллан хүжээ хийж байна.
Ийм олон захиалгыг чи өөрийн гараар хийнэ гэж үү? гэж асуухад: тиймээ, зөвхөн бүтээгдэхүүний чанарыг баримталснаар хол явна” гэж Дү Юйлинь хэллээ.
Хуучин уран дарханд шинэ уламжлагч хэрэгтэй
“Хүнийг нь харах, эд зүйлийг нь харах, ахуй амьдралд оролцох нь биет бус соёлын өвийн үндэс юм”
1895 онд Австри улсын шинийг эрэлхийлэгч зохион бүтээгч Даниел Сваровски нь гоёл чимэглэлийн болор чулуу зүсэх талстжуулах алдарт брэндээ үүсгэн байгуулсан . 1905 онд бүтээгдсэн Японы цүнх ICHIZAWA SHINZABURO нь нарийн гарын ур дүй шаардсан “Брезэнт цүнхний LV” хэмээдэг. Хятадын биет бус соёлын өв олон төрөл зүйл болон сор болсон уртай атлаа яагаад дэлхийд нэр хүнд бүхий брэнд хомс байдаг вэ?
Бээжин хотын Фэнтай дүүргийн Мэргэжлийн боловсрол сургалтын төвийн сургуулийн захирал Жао Айчинь хэлэхдээ, одоогийн байдлаар биет бус соёлын өвийн уламжлагчийн “Хөгшрөлт”-ийн байдал бий болж, биет бус соёлын өв залуу халаагүй болоод байна. Хамгийн чухал нь Хятадын биет бус соёлын өвийн уламжлал нь ихэнх гэр бүл, шавь зэрэг хувийн үйл ажиллагаа болон уламжлалт хэлбэртэй, нийгэм, ахуй амьдралын өөрчлөлт зэрэг шалтгаанаас ихэнх нь үргэлжлэх цаашид хөгжихөд хүндрэлтэй байгаа аж. Биет бус соёлын өвийн урлаачид зах зээлд орж, үйлдвэрлэл хөгжлийг бий болгосон нь бага, ялангуяа нэр хүндтэй брэнд болсон нь цөөн юм гэжээ.
Үүнд чиглэсэн бодлого хаана байна? Япон, Өмнөд Солонгос зэрэг олон улсад биет бус соёлын өв болгоныг цөөнгүй мэргэжилтнүүд судалж, нэг нэгээр арга техникийг нь хадгалахын зэрэгцээ уламжилж байна.

Баярлууштай нь одоогоор Хятадын Засгийн газар, сургууль болон нийгмийн бүх байгууллагууд нь биет бус соёлын өвийн уламжлалын асуудлыг хүндэтгэн үзэж эхлээд байна. 2017 оны 1 дүгээр сард, ХКН-ын Төв Хорооны Тамгын газар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Тамгын газраас “БНХАУ-ын шилдэг уламжлалт соёл уламжлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх тухай санал”-ыг нийтэлж, биет бус соёлын өвийг уламжлан хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхийг онцлон, уламжлалт урлалын бүтээгдэхүүнийг сэргээн мандуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Биет бус соёлын өвийн ур чадвар болон орчин үеийг уялдуулан, зөв зүйтэйгээр хөгжүүлж, биет бус соёлын өвийн бүтээгдэхүүний сонгодог брэндийг бий болгон, илүү шинжлэх ухаанч төсөл төлөвлөгөө болон мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай аж. Энэхүү арга замаар энэ оны 7 дугаар сарын сүүлчээр, Фэнтай дүүргийн ажил мэргэжлийн сургууль, Насанд хүрэгчдийн боловсролын групп, Шөү Чуан Жи Е ХХК хамтран “Шөү Чуан биет бус соёлын өв болон зураг төслийн коллеж”-ийг байгуулжээ. Энэ нь Хятадын анхны бие бус соёлын төрлийн инженерүүдийн коллеж бөгөөд орчин үеийн, системжсэн биет бус соёлын өвийн мэргэжлийн сургалтыг эхлүүлж, уламжлалт биет бус соёлын өвийн залгамжлагч хомс, инновацийн дутагдалтай зэрэг асуудлыг шийдвэрлэх болно.
Жао Айчинь илэрхийлэхдээ, мэргэжлийн ур чадварыг ашиглан ард иргэдийн дундах уламжлалт гар урлалын багш шавийн уламжлал, аман уламжлалын хэлбэрийг өөрчлөн, улам илүү дүрэмжсэн, системжсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй уламжилна. Коллежийн баримтлал нь нэг уламжлал. Гол болох салбарын биет бус соёлын өвийн уламжлагчийн бэлтгэн, гар урлалын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлнэ. Хоёр, зураг төсөл, төлөвлөгөө. Биет бус соёлын өвийн ур чадварыг цагш үе хөгжил, орчин үеийн зах зээлийн хөгжилтэй уялдуулан, уламжлалт гар уралалын бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэн, Хятадын онцлогтой биет бус соёлын өвийн брэндийг бий болгоно гэжээ.
“Хүнийг нь харах, эд зүйлийг нь харах, ахуй амьдралд харах” нь биет бус соёлын өвийн үндэс болно. Уламжлалт уран бүтээлч болон орчин үеийн олон нийтийн соёлын амьдралыг уялдуулснаар, биет бус соёлын өвийн хамгаалалт, хөгжил дэвшлийг бий болгоно гэж Жао Айчинь хэлжээ.
