Энэ нь "2016 торгоны зам. Күнлүн уулын шинжилгээ"-ний дараа Торгоны замын олон улсын соёл уламжлах төвөөс зохион байгуулж байгаа хамгийн томоохон цар хүрээтэй Торгоны замын судалгаа шинжилгээний аялал юм.

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжин их сургууль, Ардын их сургууль, Төвийн үндэсний их сургууль, Хятадын үндэсний музей зэрэг байгууллага нэгжийн 20 гаруй нэрт эрдэмтдээс бүрдсэн шинжилгээний анги ийнхүү аянд гарсан байна. Энэ удаагийн судалгаа шинжилгээний багийн ахлагч, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Шинжааны археологийн багийн ахлагч доктор Ү Шиньхуа:
- Өнөөдөр торгоны замын эдийн засгийн бүс зүүн талаараа Хятадыг төв болгон, амьжиргааны хүч элбэг Ази Номхон далайн эдийн засгийн бүсийг холбож, төв хэсэгтээ эх баялаг элбэг Төв Азийн орнуудыг холбон, баруун талдаа Өмнөд Ази, Баруун Ази, Европын эдийн засгийн цогцуудыг холбож, дэлхийн хамгийн урт, хамгийн их нөөц хүчтэй эдийн засгийн хонгил гэж нэрлэгдэж байна. Түүхэнд ч гэсэн Тэнгэр уулын торгоны зам бол Хятадын барууны соёл боловсролтой харилцах чухал зам байсан юм гэж хэлсэн байна.
Эх сурвалжаас үзвэл тус төсөл нь 2016-2018 оны хооронд эртний Торгоны замын гурван шугамаар хээрийн судалгаа шинжилгээ хийж, улсын дотоод, гадаадын эрдэмтдийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурал хийн, торгоны замын эрдмийн сан байгуулж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын бүдүүвч дэх торгоны замын дахин цэцэглэн хөгжихөд эрдэм шинжилгээний болон онолын бат бэх үндэс суурь тавьж өгөх зорилготой юм байна.

