Зүүн Үзэмчин хошууны үндэстний ерөнхий өндөр зэрэглэлийн дунд сургуулийн ажил мэргэжлийн төвийн нэхий утах талбайд багш сурагчид эцэг эхийн хамт цуглан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зүүн Үзэмчин хошууны Монгол үндэстний нэгдүгээр бага сургуулийн 4-1 ангийн эцэг эх хамтран зохион байгуулж байгаа “Би Монголоороо гоёдог” гол сэдэвт уламжлалт соёлоо дээдлэн залгамжлах үйл ажиллагааг хийж байгаа нь энэ ажээ.

Энэ удаагийн үйл ажиллагааг санаачлан төлөвлөхөөс эхлээд агуулгыг тогтоох, эцэх эхчүүдийг зохион байгуулах зэрэг бүх явцыг эцэг эхчүүд зохион байгуулан хийсэн нь өмнөх хичээлүүдээс ялгагдах онцгой нэг хичээл болсон байна. Нэхий утаж байгаа талбайд орны зэрэглэлийн бодисын бус соёлын өв — Үзэмчин өнгө татаагүй дээлийг /Өнгө татаагүй утсан арьсаараа байгаа дээл/ өвлөн уламжлагч Янжмаа нэхийг хэрхэн боловсруулах, Үзэмчин өнгө татаагүй дээлийг оёх бүхий л явцыг хүүхдүүдэд нарийн тайлбарлан ойлгуулсны зэрэгцээ нэхий утахад хэрэглэх зүйл, нэхий утах бүх явцыг үзүүлж, нарийн тайлбарлан өгч, гээгдэж орхигдох болоод байгаа үндэстний уламжлалт соёлын нэг болох Үзэмчин өнгө татаагүй дээлний тухай мэдлэгийг хүүхэд багачууд, залуу эцэг эхчүүдэд танилцуулан эзэмшүүлсэн байна.

Арга хэмжээнд оролцсон багш сурагч, эцэг эхчүүд хошууны үндэстний ерөнхий өндөр зэрэглэлийн дунд сургуулийн ажил мэргэжлийн төвийн монгол хувцас загварын үзэсгэлэнгийн танхим болон ажлын өрөөтэй танилцсан байна.
Эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сургууль эцэг эхчүүдийн харьцаа болон эцэг эхчүүдийн хоорондын харьцаа, хүүхэд эцэг эхчүүдийн харьцааг нягтруулж, хүүхэд багачуудыг идэвхтэй оролцуулан, үндэстний уламжлалт соёлоо таниулах зорилгоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь гэр бүлийн хүмүүжил, сургуулийн сурган хүмүүжил, нийгмийн сурган хүмүүжлийг уялдуулан, хүүхэд багачуудад мэдлэг түгээсэн, сургууль, нийгэм, гэр бүл хамтран хүүхэд багачуудыг эрүүл, соёлтой өсөж бойжиход орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.
