“Өвөр Монголын Өдрийн Cонин”-ы Монгол, Хятад хэвлэл 1948 онд Өвөр Монголын Улаанхот хотод албан ёсоор хэвлэл эхэлсэн юм. Энэ нь ХКН-аас Хятад улсын үндэстний цөөнхийн газар оронд хамгийн эрт үүсгэн байгуулсан мужийн зэрэглэлийн намын сонин юм. Харин энэ онд 70 жилийн ойн баяр тохиож байгаа билээ.


ӨМӨС-ы хэвлэл эхэлсэн 70 жилийн ойн баярыг тэмдэглэж, ӨМӨС өнөөдөр буюу 11 дүгээр сарын 10-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ы удирдлага, холбогдох байгууллагын хүмүүс, ӨМӨЗО-ы дотоодын хэвлэл мэдээллийн салбар, их дээд сургуулийн эрдэмтэн мэргэжилтэн, уншигчдын төлөөлөл болон ӨМӨС-оос тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг урин “Гэрэл цацрангуй 70 жил, шинэ зуунд эрэлхийлэн урагшлах” гол сэдэвт хурал зохион байгуулан хуралдуулсан байна.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Өвөр Монголын Өдрийн Сонины хэвлэл эхэлсэн 70 жилийн ойн баярт баярын захиа илгээв.

Хурлаар Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны хөгжлийн түүхэн үйл явц, хөгжлийн үр дүн, түүхийн алтан боломж, тулгарч буй өрсөлдөөний тухай чөлөөтэй ярилцаж, үзэл бодлоо солилцсон байна.
