solongonews
Монгол Улсын Дорноговь аймгийн төлөөлөгчдийн баг Шилийнгол аймагт
2018-05-16 16:32
Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн баг 05-р сарын 07-ны өдөр Шилийнгол аймагт хүрэлцэн ирж ажилласан байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Дорноговь аймаг болон Шилийнгол аймаг 2015 оны Хятад, Монголын үзэсгэлэнгээс хойш зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн айлчлал аж.

Төлөөлөгчийн баг Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн хорооны Шилийнгол дахь салбар эмнэлэг, Шилийнголын Да Жайн Юань мах махан бүтээгдэхүүний ХК зэрэг байгууллага нэгтэй танилцсан байна. Дорноговь аймгийн төлөөлөгчийн баг Шилийнгол аймгийнхантай эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх тухай санал бодлоо хуваалцжээ. Мөн үеэр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Монгол Улсын Дорноговь аймаг нь Шилийнгол аймгийн Эрээн хот болон Сөнид зүүн хошуутай хил нийлж байна. Хоёр аймгийг холбосон төмөр зам, засмал замтай болохоор олон жил хамтын ажиллагаатай байсан юм.

Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин энэ тухай: - Шилийнгол аймагтай эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт ялангуяа Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллах нөхцөл боломж их байна. Яагаад гэвэл Дорноговь аймагт Анагаах ухааны их сургууль байдаг. Иймээс бид энэ чиглэлээр хамтран ажиллах шаардалгатай. Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургууль нь Монгол Улсад танигдсан сургуулийн нэг мөн. Тус сургуульд Монгол Улсаас олон оюутан ирж суралцдаг. Мөн Монгол Улсын олон их дээд сургууль тус сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа. Бид ч энэ гэрээний дагуу оюутан, багш, эмч нарыг харилцан томилон суралцаж ажллах болно. Үүнээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах болно. Мөн удаагийн айлчлалтаар дамжин Шилийнгол аймгаас суралцах туршлага их байгааг олж харлаа. Мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, уламжлалт анагаах ухааны чиглэлтэй эмнэлэг зэрэгтэй танилцлаа. Анагаах ухааны олон олон мэргэжилтэн ажиллаж байгаа юм байна. Цаашид бид хамтран ажиллаж, хамтдаа хөгжихөд итгэл дүүрэн байна гэв.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Шилийголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл