Ордос хотын Үүшинь хошууны Намын хорооны тамгын газар болон Нэгдмэл Фронтын Хэлтсээс санаачлан зохион байгуулсан монгол үндэстний шалгарсан үндэстний ардчилсан хувьсгалч Шинэлам (Өлзийжаргал)-ын мэндэлсэн 150 жилийн ойг дурсах цуврал үйл ажиллагааны нээлтийн ёслол 9 дүгээр сарын 23-ны өдөр Үүшинь хошууны Галуут сууринд боллоо.

Үүшинь хошуунд Шинэламын мэндэлсэн 150 жилийн ойг дурсах цуврал үйл ажиллагааг “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд хийнэ. Үүнд, Шинэламын хуучин сууц, цэргийн хороонд засвар оруулах ажил, Шинэламын хувьсгалын аяллын төрөл зүйлийн бүтээн байгуулалт, судалгааны ярилцах хурал, ухуулгын ажиллагаа зэрэг багтаж байна.

Өвөр Монголын Их Сургуулийн профессор, түүхийн алдарт эрдэмтэн Хао Вэймин ёслолын үеэр: - Шинэлам бол монгол үндэстний орчин үеийн түүхэн дээр цөөхөн байдаг шалгарсан хувьсгалч баатар, улс төрч юм. Түүний хувьсгалын үйл явдал, зориг санааг хойч үеийнхэн таньж, ойлгож, уламжилж, түүнээс оюуны хүртээл болгож авах хэрэгтэй. Тус цуврал үйл ажиллагаа нь бидний түүх соёлын уламжлал хөгжилд тун их ач холбогдолтой гэв.
