solongonews
Хятад улс тосгоны түвшний 549 мянган хуулийн үйлчилгээний газартай боллоо
2023-06-17 20:09
Хятад улс тосгоны түвшний 549 мянган хуулийн үйлчилгээний газартай болсон байна.

   Хятадын Хууль зүйн яамнаас 06-р сарын 15-нд  хэвлэлд зориулж мэдээлэл хийлээ. Уулзалтаар 2022 оны эцсийн байдлаар, тосгоны түвшний  549 мянган олон нийтийн хуулийн үйлчилгээний газар байгуулжээ. Мөн хууль зүйн газрын дэмжлэгээр 38 мянган хот сууринд хуулийн үйлчилгээний төв, 600 мянган тосгонд хуулийн зөвлөгөө өгөх газар, хууль зүйн үйлчилгээний шууд утас ажиллуулж, Хятадын хуулийн үйлчилгээний сүлжээг бүрэн байгууллаа гэж яамны албан тушаалтан хэлсэн байна.

  Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг дээшлүүлэхийн тулд орон нутгийн хууль зүйн салбар, хөдөө тосгоны хуулийн үйлчилгээний байгууллагатай нэгдсэн төлөвлөлт хийж, хамтран ажиллаж, хуулийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, үр дүнтэй хүргэхийг хичээж байна. 2022 оны байдлаар, улсын хэмжээнд 39 мянга гаруй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх газар байгуулагдсаны 30 мянга нь хөдөө тосгонд байна. 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : смт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл