solongonews
85 настай монгол өвөө дэлхийн аварга болов
2019-03-29 11:24
85 настай монгол өвөө дэлхийн аварга болов.

Польш улсад болж байгаа хөнгөн атлетикийн мастерын ДАШТ-нд 85 настай монгол өвөө Ц.Раднаа аварга болов.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа 1 минут 20 секунд 65-ын хурдаар дэлхийн дээд амжилт шинэчилж монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч байсан билээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл