solongonews
ХКН-ын XIX их хурлын талаарх сошиал ертөнц дэх интернэт хэрэглэгчид болон иргэдийн сэтгэгдэл
2017-10-21 21:21
ХКН-ын XIX их хурлын талаарх сошиал ертөнц дэх интернэт хэрэглэгчид болон иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Нэгэн Жиргээч- Амар амгалан бол аз жаргалаас, Улс орон маань дэлхийд гайхуулсан маш олон өөрчлөлтүүдийг гаргаж, олон олон амжилтуудыг ар араасаа дагуулсаар ирсэн. Улс орон минь улам хөгжин бадарч, ард түмэн илүү баян чинээлэг болох болтугай хэмээн чин сэтгэлийн ерөөл дэвшүүлж байна гэсэн бол

Чэнь багш-55, анхны зорилгоо мартахгүй, намтай үргэлж хамт байна. Эх орон улам хүчирхэг, ард олон аз жаргалтай байхыг бид хүснэ гэжээ.

Жэн Ипин- Ахмад нь асрамж халамжийн газартай, өвчтөн нь эмнэлэгтэй, амьдрах тохилог орон сууцтай, авилгатай үргэлж тэмцсэн, улс маань тайван, ард түмэн амгалан мандан бадраг гэжээ.

yibes_00 жиргэхдээ, Хятад хэлээр ярьж, Хятадад үйлдвэрлэсэн хувцсаа өмсөж, Хятадын бүтээгдэхүүнээ ашиглаж, Хятаддаа аялан, Хятадын баяраа тэмдэглэн, өөрийн гэсэн үзэл бодолтой, Хятадын төлөөх зүрх сэтгэлтэй, Хятадын үйл хэргээ бодолцон, ёс суртахунаа дээдэлсэн Хятадын иргэн байх ёстой гэлээ. 
 
Мөн Антарктидын загас хэлэхдээ, ХКН-ын XIX их хурлын үеэр ахмад үеийн үгээгүй ангийн хувьсгалчдыг дурссан хэсэг нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Тэд цус, хөлс, хүчин зүтгэлээ үзүүлээгүй бол бид босож зогсож чадахгүй, баяжин хүчирхэгжиж чадахгүй гэжээ. 
 
Тао Хуаюань, эх орноороо бахархаж байна. Сүүлийн үед намд орохыг маш ихээр хүсэх болсон. Ялангуяа ХКН-ын XIX их хурал хуралдаж буй нь миний ирээдүйд маш их боломжийг авч ирсэн. Би эх орныхоо хөгжил цэцэглэлд өөрийн гар биеэрээ оролцон, хүчин зүтгэлээ өргөнө хэмээн итгэл дүүрэн бичсэн байна.
 
Хятадын баруун хойд Хөхнуур мужийн Хайбэйгийн Төвд үндэстний өөртөө засах жөүгийн төв Шихай суурингийн малчин Жигсэм хэлэхдээ: Энэ таван жилд асар их өөрчлөлт гарлаа.
 
Манай нутаг цахилгаантай, интернэт сүлжээтэй боллоо. Миний хувьд өдөр бүр хүлээн авагчаараа XIX их хурлын мэдээллийг сонсож байгаа.
 
Энэхүү их хурлаар ард иргэдэд ашигтай бодлого тогтоож, эх орон маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэхийг хүсэж байна гэжээ.

Хятадын баруун өмнөд Юньнань мужийн Чүшюн жөүгийн Юнрэнь шяний Ча Лимэ тосгон бол И үндэстний нутаг юм.

Өмнө нь дэд бүтэц муутай, нүүдэл суудал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж тосгоны иргэдийн жилийн дундаж орлого 5000 юаньд ч хүрдэггүй байлаа.

Сүүлийн жилүүдэд улс орны ядуурлыг бууруулах бодлого, арга хэмжээ хэрэгжиж, орон нутгийн удирдлага нь ард олноо удирдан амьдрал ахуйгаа сайжруулснаар энэ тосгоны иргэдийн жилийн дундаж орлого 8760 юань болсон. 

Тосгоны иргэд XIX их хуралд маш их анхаарал хандуулж байна.

Мөн Юй Мэньгуан жиргэхдээ, эх орон минь хүчтэй байна. Би эх орныхоо хөгжил цэцэгллээр бахархаж байна. Энэ сайхан оронд төрсөндөө маш их баярлаж байна хэмээн жиргэсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл