solongonews
40 тэрбум шоо метр ус татжээ
2021-02-08 14:09
40 тэрбум шоо метр ус татжээ.

Сурвалжлагч 07-ны өдөр Усан ашиглалтын яамнаас ойлгож мэдээлснээр, Хятад улс өмнөд нутгийн усыг умард нутагт татах төслийг албан ёсоор ашиглалтад оруулснаас хойш , зүүн ба дунд шугамаар татсан усны нийт хэмжээ 40 тэрбум шоо метрээс давсан бол 2020 онд 9 тэрбум 463 сая шоо метрийг татсан байна. 

Усан ашиглалтын яамны дэд сайд Е Жяньчунь саяхан болсон өмнөд нутгийн усыг умард нутагт татах компанийн ажлын бага хурал дээр хэлэхдээ, ус татах ажил албан ёсоор эхэлснээс хойш , 40 гаруй тэрбум шоо метр усыг татаж, сая олон ​иргэдийн усны аюулгүй байдлыг хангаж, маршрутын дагуух орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн бөгөөд Хятадын умарт нутгийн газар доорх усны хэт их ашиглалтыг хянах, бүс нутгийн экологийн орчныг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байна.

Хятадын өмнөд нутгийн усыг умард нутагт татах компани 2020 оны 10-р сард Бээжинд албан ёсоор байгуулагдсан юм. Тус компани үндэсний усан сүлжээг бүтээн байгуулахад манлайлах үүрэг гүйцэтгэж, зүүн, төв нутгийн шугамын үйл ажиллагааны удирдлага хяналтыг тасралтгүй сайжруулж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл