
Саяхан ӨМӨЗО-ы спортын товчоо, Өөртөө Засах Орны спортын ерөнхий эвлэл санаачлан, Шилийнгол аймгийн Соёл тамир аялал жуулчлал радио телевизийн товчоо, Долон нуур шяний Ардын засгийн газраас зохион байгуулсан ӨМӨЗО-ы XIV удаагийн Долон нуурыг тойрох унадаг дугуйн уралдаан Долон нуур шяньд зохион байгуулагдсан байна. Энэ удаагийн уралдаан нь мэргэжлийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр хэсэгт явагджээ. Мэргэжлийн багийн аяллын шугамын урт нь 91 километр, насанд хүрэгчдийн багийн аяллын шугамын урт нь 50 километр байв. Өвөр Монголын аймаг хот, хошуу шяниас хүрэлцэн ирсэн 41 төлөөлөгчийн багийн 190 гаруй тамирчин оролцов.
Долон нуурыг тойрох унадаг дугуйн уралдааныг 2007 оноос эхлэн зохион байгуулснаас хойш арван дөрвөн удаагаа тасралтгүй явагдаж, Шилийнгол аймаг буюу Өвөр Монголын онцлог спортын төрлийн нэг болж, Соёл тамир аялал жуулчлалын хөгжилд том нөлөөг үзүүлсэн байна.
