solongonews
Хятад улсын импорт, экспорт 9.9 хувиар өсөв
2022-10-24 17:04
Эхний гурван улирлын байдлаар Хятад улсын импорт, экспорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн байна.

   Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны эхний гурван улиралд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 31.11 их наяд  юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 хувиар өсөв. Үүний дотор экспорт 17.67 их наяд юань болж, 13.8 хувиар өссөн бол импорт 13.44 их наяд юаньд хүрч, 5.2 хувиар өсөж, худалдааны ашиг 4.23 их наяд юаньд хүрч, 53.7 хувиар өссөн байна.

   Ам.доллароор тооцвол Хятад улсын импорт экспортын нийт дүн эхний гурван улирлын байдлаар 4.75 их наяд ам.доллар болж, 8.7 хувиар өсжээ. Үүний дотор экспорт 2.7 их наяд ам.доллар болж, 12.5 хувиар өссөн бол импорт 2.05 их наяд ам.доллар болж, 4.1 хувиар өсөж худалдааны ашиг 645.15 тэрбум ам.доллар болж, 51.6 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл