solongonews
Ван И Хятад-Австралийн дээд түвшний яриа хэлэлцээний Австралийн төлөөлөгчидтэй хамтдаа уулзав
2023-09-08 09:23
Ван И Хятад-Австралийн дээд түвшний яриа хэлэлцээний Австралийн төлөөлөгчидтэй хамтдаа уулзав

    ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад Харилцааны Төв Комиссын Тамгын газрын дарга Ван И 09-р сарын 07-ны өдөр Бээжин хотноо Хятад-Австралийн дээд түвшний яриа хэлэлцээний 7-р уулзалтад оролцож буй Австралийн төлөөлөгчидтэй уулзсан байна.

Ван И:

- Хятад улс Австралид хандах бодлогодоо тасралтгүй, тогтвортой байдлыг хадгалж, Хятад-Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн чухал байр суурийг үргэлжлүүлэн баримтлах болно. Хятад-Австралийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжихэд Австралийн талтай хамтран ажиллана. Сүүлийн хэдэн жилийн хэцүү байдал нь Хятад-Австралийн хамтын ажиллагааны хурдыг зогсоож чадахгүй гэж хэллээ.

Австралийн төлөөлөгчийн багийн дарга, Худалдааны сайд асан Эмерсон:

- Австралийн тал Хятадыг ямагт чухал түнш гэж үздэг. Бид Хятад улстай бүтээлч, илэн далангүй яриа хэлэлцээ хийж, бие биенээ ойлгож, санал зөрөлдөөнөө зохицуулж, Австрали-Хятадын урт хугацааны, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл