Ли Кэчян Европын бизнес эрхлэгчидтэй видео яриа уулзалт зохиов
2021-02-05 20:39
Ли Кэчян Европын бизнес эрхлэгчидтэй видео яриа уулзалт зохиов.
Ерөнхий сайд Ли Кэчян 02-р сарын 05-нд Жуннаньхайд Европын бизнес эрхлэгчидтэй өндөр түвшний видео яриа уулзалт зохиов. Ли Кэчян Хятадын өнөөгийн эдийн засгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийг танилцуулж, Хятад Европын холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, Хятадын бизнес орчин, “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нийтлэг тулгамдсан сэдвээр санал бодлоо солилцов.
Европын Комиссын худалдааны комиссар ба Их Британийн тэргүүн сайд асан Манделсон хуралдааныг даргалав. Volvo, Airbus, JCDecaux, AstraZeneca, L'Oreal, BASF, SAP зэрэг Европын 30 шахам нэрт компанийн албан хариуцлагатан нар оролцов.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
