solongonews
Хятадын Жю Чюаний хиймээл дагуул хөөргөх төв жуулчдыг татлаа
2016-09-20 17:17
Хятадын Жю Чюаний хиймээл дагуул хөөргөх төв нь жуулчдыг хүлээн авав.

        Энэ удаагийн тэргэл сарны баяраар Хятадын Жю Чюань хотын хувьд маш онцгой өдөр. Учир нь яг тухайн өдрийн үдэш Хятад улс “Тянь Гүн -2” буюу тэнгэрийн ордон 2-ыг сансарт амжилттай хөөргөсөн юм. Гансү мужийн Жю Чюань хотын аялал жуулчлалын газраас мэдээлснээр 9 дүгээр сарын 15-ны өдөр буюу өөрөөр хэлбэл тэргэлийн баярын өдөр Хятад улсын Жю Чюаний хиймэл дагуул хөөргөх төв нь 10 мянга гаруй жуулчдыг хүлээн авсан.

        Энэ нь нэг л өдөр жуулчдыг хүлээн авсан хамгийн өндөр амжилтад хүрсэн бөгөөд Жю Чюаний өөр нэгэн алдартай үзэсгэлэнт газар болох Дун Хуан суурингийн Мө Гаү Кү чулуун агуйгаас ч олон жуулчдыг хүлээн авснаар олон түмнийг шагшуулав. Жю Чюаний  хиймэл дагуул хөөргөх Хятад улсын Гансү муж болон ӨМӨЗО-той зах нийлж байгаа Бадайн жаран элсний баруун хөвөөгөөр байрлаж, мөн түүнтэй хамгийн ойрхон хот болох Жю Чюаниас 200 гаруй километрийн зайтай оршдог аж.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл