


"Оргил зорилго 2022 - Эверестийн маш өндөр бүсэд шинжлэх ухааны иж бүрэн экспедиц, судалгаа"-г Эверестийн бүсэд саяхан эхлүүлсэн байна. Энэ нь 2017 онд Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт шинжлэх ухааны иж бүрэн экспедицийг эхлүүлснээс хойших хамгийн өргөн сэдвийг хамарсан, хамгийн их шинжлэх ухааны экспедицийн багийн гишүүд, хамгийн дэвшилтэт багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан шинжлэх ухааны экспедицийн чухал төслүүдийн нэг юм.Энэ нь Эверестийн хойд энгэр дээр өндрийн градиент цаг уурын станц байгуулах зорилготой юм гэж Хятадын ШУА-ийн Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн хүрээлэнгийн судлаач, Эверестийн уулын налуу цаг уурын станцын ажлын удирдагч Жао Хуабяо мэдэгдэв. Хөхнуур-Төвөдийн эрдэм шинжилгээний экспедицийн хоёрдугаар баг Төвөдийн уулчдын багийн хамтаар 50 кг жинтэй автомат цаг уурын станц бүрийг Эверест уулын хэт хүйтэн, хүчилтөрөгчийн дутагдалд орсон өндөр энгэр рүү зөөвөрлөн нэг нэгээр нь барьж, автомат мэдээлэл дамжуулах ажлыг гүйцэтгэсэн билээ гэж Жао Хуабяо танилцуулав. Одоогийн байдлаар Эверест ууланд далайн түвшнээс дээш 5200 метрээс 8300 метрийн өндөрт 7 цаг уурын станц байгуулжээ. Ойрын хугацаанд Хөхнуур-Төвөдийн эрдэм шинжилгээний экспедицийн хоёрдугаар баг болон Төвөдийн уулчдын баг Эверестийн оргилд хүрч, 8800 метрийн өндөрт цаг уурын станц байгуулж дуусгах бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр автомат цаг уурын станц байх болно. Мөн Эверестийн хойд энгэр дэх температур, харьцангуй чийгшил, салхины хурд, салхины чиглэл, нарны цацраг зэрэг мэдээллийг бүртгэнэ.
Сэтгүүлч 2-ны өдөр Хөхнуур-Төвөдийн өндөрлөг рүү чиглэсэн шинжлэх ухааны 2-р иж бүрэн экспедицийн судалгааны багаас мэдээлснээр, "Оргил зорилго" Эверестийн шинжлэх ухааны экспедицийн 14 гишүүн 02-ны өдрийн 13:00 цагт 6500 метрийн өндөрт байрлах урд баазаас хөдөлж, 7028 метрийн өндөрт байрлах Бэйао хуаранд очив. Маргааш 8300 метрийн өндөрт байрлах довтолгооны хуаранд очно.


