
Түүний өсөж төрсөн нутаг нь уулархаг бүс нутаг бөгөөд маш хүйтэн уур амьсгалтай, зам тээвэр амаргүй нэгэн ядуу тосгон. Ү Тяньчүнь 9 настай байхдаа харамсалтайгаар үений өвчтэй болж, сургуулиа орхисон аж. Хөдөө орон нутагтаа байсан Ү Тяньчүнь айл аймаг ойр саахалтын тарьсан төмс, мөөг, чинжүү зэргийг худалдах газаргүй газар хаягдаж байгааг хараад сэтгэлээр унажээ. Харин тэрээр орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээ өөрийн вичатад цацаж, олны анхаарлыг татсан байна.

2014 онд Ү Тяньчүнь интернэт дэлгүүр нээж, тосгоны иргэдийн тарьсан бүтээгдэхүүнийг борлуулж эхэлжээ. Түүний шаргуу зүтгэл, халуун хөлс түүнийг гомдоосонгүй. 2018 онд тосгоны Засгийн газрын дэмжлэгийг хүртэж, түүнд цахим худалдааны үйлчилгээний төвийг байгуулж өгсөн байна. Ү Тяньчүнь ч интернэт дэлгүүрээ өргөтгөн тосгоны иргэдийн тариа хүнсний бүтээгдэхүүнийг хүмүүст таниулж худалдах болж, тосгоны иргэдийн түргэн хүргэлтийг дамжуулдаг цэг болжээ. Өнгөрсөн жил түүний цахим худалдааны үйлчилгээний төв нь 300 мянган юанийн орлого олж, ядуу буурай байсан амьдрал нь сайжирсан ба тосгоны иргэдээ уриалан баяжих замаар замнаж байгаа аж.
