solongonews
Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын зах зээл тогтвортой сэргэлээ
2023-09-22 20:50
Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын зах зээл тогтвортой сэргэлээ.

   ӨМОЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхимаас мэдээлснээр цуврал бодлогын дэмжлэг, чанар чансаатай бүтээгдэхүүн, мөн төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дүнд Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын зах зээл тогтвортой сэргэн, 2023 оны эхний хагаст давхацсан тоогоор дотоодын 91 сая 850 мянган жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийн 2.55 дахинтай тэнцэж, аялал жуулчлалын орлого 118 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3 дахинаар нэмэгдсэн байна. Үүнд, Хөхмөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хогийн бүсийн жуулчдыг хүлээн авсан хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс тус бүр 7.2, 5.7 хувиар нэмэгдсэн байна. Мөн олон нийтийн соёл урлагийн газруудад хүлээн авсан хүний тоо 2022 оны мөн үеийнхээс 1.7 дахинаар нэмэгдсэн байна. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл