Өвөр Монгол оронд эрдэнэ шиш хураах цаг болжээ. Статистик мэдээгээр, одоо Өвөр Монгол үр тарианы 90 гаруй хувийг буюу нийт 36.5 гаруй тэрбум килограмм ургац хурааж аваад байна.
Өвөр Монголын Түнляо хотын Хорчин дүүргийн Хуанжя тосгоны оршин суугчид 10-р сарын дундаас том оврын машин механизмаар эрдэнэ шиш хурааж эхэлсэн. Энэ онд Түнляо хот нийт нэг сая 200 мянга гаруй га газар тариалангийнхаа нэг сая 5 мянган гаад эрдэнэ шиш тарьжээ.
Ордос хотын Үүшин хошууны Хэнань тосгонд хөдөө аж ахуйн машин механизмын хоршоо комбайн ашиглан тариаланчдад ургацаа хураахад нь тусалж байна. Үр тарианы үйлдвэрлэлийн өсөлтийг хангахын тулд орон нутгийн захиргаа төв санхүүгийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нийгмийн үйлчилгээний төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлснээр газар тариалангийн машин механизм ашиглах түвшинг 95 гаруй хувьд хүргээд байгаа юм. Түүнчлэн энэ онд Үүшин хошуунд тарьсан эрдэнэ шишийн тариалангийн талбай нь 33 мянган гаад хүрч, ургац хураалтыг 11-р сарын эхээр дуусгах төлөвтэй байна.
ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй, мал аж ахуйн танхимын статистик мэдээллээр, үр тарианы ургац хураалт одоогоор 90 гаруй хувьтай байна.
