Ян Минлань бол Хятадын Хэнань мужийн Фэнчю шяний Лижуань суурингийн Жүжай тосгоны иргэн. Лижуань суурин нь Шар мөрний ойролцоо байрладаг учир Шар мөрний эрэг дагуух суурин юм. Тус суурингийн 22 тосгоны 18 тосгон нь шар мөрний эрэг дагуу байрлах ба амьдрах орчин муу, дэд бүтэц хоцрогдсон, аж үйлдвэрийн хөгжил нь хоцрогдсон байдаг. Шар мөрний эргээс нүүж, үйлдвэрлэл, амьдралын нөхцөлийг өөрчлөх нь нутгийн иргэдийн олон жилийн хүсэл мөрөөдөл юм.
Орон нутгийн Засгийн газрын шар мөрний эргээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын дагуу Ян Минлань ч гурав дахь ээлжид нь хамрагдан 2020 онд шинэ орон сууцтай болсон байна.
03-р сарны 12-ны өдөр Лижуань суурингийн иргэдийн гурав дахь ээлжийн шинэ орон сууцандаа нүүх ажил эхэлж, тосгонууд ч тусламж хэрэгтэй хүмүүст туслах сайн дурын хүмүүсийг зохион байгуулснаас 200 гаруй том жижиг машинууд нэгдсэн байна.
Ян Минлань ч нэгэн модон авдраа арчин арчин “Энэ миний хуримаар ирсэн инж. Одоо яг 46 жил болж байна. Болгоомжтой ачаарай” хэмээн гэр нүүлгэж буй хүмүүст захина. Ачаа бараа тээсэн машин шинэ орон сууцны гадаа ирж Ян Минлань болон сайн дурчуудын хамт урсгал шатаар модон авдраа тэврэн 5 давхарт гарлаа. Нүүрс түлдэг зуух нь хийн зуух болж хувисан, шинэ гэр, шинэ тавилга нь маш тод гэрэлтэж байлаа.
Ян Минланьтай адил тус суурингийн 40 мянган иргэн хуучин суурингаасаа шинэ бууцанд нүүн шилжиж шинэ амьдралаа эхлүүлсэн байна.
