11-р сарын 04-нд Хятад, Итали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, хоёр орны ерөнхий сайд нар харилцан баярын цахилгаан илгээжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян баярын цахилгаандаа: Хятад, Итали дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш харилцан хүндэтгэж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоож, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж ирлээ. Эрхэм ноён тантай хамтаар дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн боломжийг ашиглан, найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, иж бүрэн стратегийн түншин харилцааг шат өгсүүлж, хоёр ард түмэнд улам их аз буян эдлүүлэхэд би бэлэн байна гэжээ.
Италийн ерөнхий сайд Жузеппе Конте баярын цахилгаандаа: Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш манай хоёр орон найрсаг, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчмыг барьж, зөвшилцөл, солилцоо, хамтын ажиллагаагаа тасралтгүй нягтруулж, хоёр орны харилцааны агуулгыг баяжуулсаар ирсэн юм. Цар тахлын эсрэг Итали, Хятад хамтран тэмцсэн үйл явдал нь хоёр ард түмэн, хоёр орны засгийн газрын харилцааг бэхжүүлсний бодит жишээ, гэрч болсон юм. Хоёр орны түншийн харилцаа сайн сайхан маргааштай золгоно гэдэгт би бат итгэлтэй байна. Эрхэм ерөнхий сайд тантай хамтран хоёр талын харилцааг шинэ хөгжилд хүргэн, хоёр ард түмний хүсэл хүлээлтийг илүү сайн биелүүлэхэд миний бие бэлэн байна гэжээ.
