solongonews
4 метрийн урттай даалин урлав
2019-08-06 15:45
4 метрийн урттай даалин урлажээ.


Дэлхийн тэмдэглэлийг даалингаар шинэчилсэн Цэцэн гуай 08 дугаар сарын 02-ны өдөр бас нэгэн том бүтээлээ урлаж дуусгалаа.

Азтай ч юм уу, хувьтай ч юм уу яг энэ өдөр сурвалжлагч Цэцэн гуайтай холбогдож, түүний суугаа Чүнчэн дүүрэгт очсон юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан 4 метрийн урттай том хэлбэрийн даалингаа саяхан урлаж дуусгаад байсан Цэцэн гуайтай уулзаад түүний тэсвэр тэвчээрт нь сэтгэл хөдөлж байлаа.

Цэцэн гуай тус бүтээлээ хийхэд 2 жил гаруйн хугацаа зарцуулсан байна. Даавуун утас, торгон утсаар монгол үндэстний уламжлалт оёдол болох ханын хэлбэртэй дөрвөлжин оёдлоор нэг нэг зүүгээр урлаж оёсон тул маш их цаг хэрэглэсэн байлаа.

Даалин дээрээ Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн амжилт бүтээл болох Жюүлүн нэрэмжит хөлөг онгоц, Чанхэ-3, урт цагаан хэрэм зэргийг урлан оёж, монгол, хятад, англи гурван хэлээр “Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойн баяр” гэж бичжээ.

Цэцэн гуай Өвөр Монголын Улаанхад хотын Онгонууд хошууны иргэн. Тэрээр 2001 онд Улаанхад хотын бүтээгдэхүүний чанар шалгах газраас тэтгэвэрт гарсан байна.

2008 оны олимпын спортын наадамд зориулсан 2.08 метр урттай даалингаа оёжээ. Түүнээс хойш Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ой, 2010 оны Шанхайд болсон Дэлхийн үзэсгэлэнгийн цуглаан, нам байгуулагдсаны 90 жилийн ой, Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой гэх мэтийн Хятад улсын түүхт ач холбогдолтой үйл хэргийг тэмдэглэсэн том том даалин нийт 7 урлан бүтээв. Ялангуяа 2010-2011 онд хатгаж урласан ХКН байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан 3.933 метр урт, 0.9 метр өргөн даалин нь дэлхийн тэмдэглэлийг шинэчилсэн байна.

Шинэ Хятад улстай нас чацуу Цэцэн гуай улсынхаа өөрчлөлт хөгжлийг нүдээрээ үзэж биеэрээ өнгөрүүлж ирсэн болохоор өнөөдрийн баяр жаргалыг өр зүрхнээсээ нандигнан хайрлаж, өлзий дэмбэрлийг бэлгэдсэн монгол үндэстний даалингаа улсынхаа аугаа өөрчлөлтийг тэмдэглэн, уран гараараа яруу амьдралаа зураглаж, агуу урлаг болон аугаа хайраа үр хойчдоо уламжилж мэдрүүлэхээр хичээж явна.

Зохиогч: Ван Тана
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл