
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд ирж ажлаа тайлагнаж буй Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линьжэн Юй-Эг 12-р сарын 16-нд хүлээн авч уулзан, онцгой бүсийн захиргааны ажлын тайланг нь сонслоо.
Ли Кэчян хэлэхдээ, Хонконгийн хуульд өөрчлөлт оруулахаас болсон үймээн өдгөө болтол үргэлжилж, нийгэмд олон талын хор уршиг учрууллаа. Төв засгийн газар нэг орон хоёр системтэй байх чиг шугамыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ. Танаар ахлуулсан онцгой бүсийн захиргаа хуулийн дагуу засаг явуулж, Хонконгийн урт хугацааны цэцэглэлт хөгжил тогтвортой байдлыг хамгаалахыг эрс дэмжинэ. Өдгөө Хонконгийн эдийн засаг уналтад орж, олон салбар хүнд гарз хохиролд учирлаа. Урьд байгаагүй хүнд нөхцөлийн өмнө танаар ахлуулсан онцгой бүсийн захиргаа нийгмийн тогтвортой байдлыг бүх хүчээрээ хамгаалж, урьд хожид аж ахуйн нэгжийг хамгаалах, ажлаар хангахыг хамгаалах зэрэг хүндрэлээс гарах арга хэмжээ авч, хүндрэл бэрхшээлтэй тэмцсээр ирсэн нь үнэхээр амаргүй юм. Төв засгийн газар таныг болон онцгой бүсийн захиргааны хүчин чармайлтыг бүрэн үнэлж байна гэжээ.
