solongonews
Хятад улс вакцины төлөвлөгөөнд нэгдэн оров
2020-10-10 09:29
Хятад улс вакцины төлөвлөгөөнд нэгдэн оров.

09-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин хэлэхдээ, Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын COVAX механизмд нэгдэн орох нь Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын үзэл баримтлалыг баримтлан, амлалтынхаа дагуу вакциныг дэлхийн нийтийн хэрэглээ болгохыг ахиулах чухал арга хэмжээ юм.

10-р сарын 08-нд Хятад улс “Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо” -той албан ёсоор олон улсын COVAX механизмд нэгдэн орох гэрээнд гарын үсэг зурав. Сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр Хуа Чунь-Ин хэлэхдээ, одоогийн байдлаар цар тахал дэлгэрсээр байгаа бөгөөд бүх улс орны хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндэд ноцтой заналхийлж байна. Хөгжиж буй орнуудад тохирсон, аюулгүй, үр дүнтэй вакцин авах тэгш боломжийг олгох нь Хятадын байнгын анхаарал тавьж буй асуудал юм. Хятад улс вакцины судалгаа, боловсруулалтыг хийж, ашиглалтад оруулсны дараа хөгжиж буй орнуудад тэргүүлэх ач холбогдол бүхий дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгоно гэж Хятад улс ёслол төгөлдөр амлаж байна. Үүний тулд Хятад улс "хэрэгжүүлэх төлөвлөгөө" -тэй нягт хэлхээ холбоотой байж, "хэрэгжүүлэх төлөвлөгөө" -нд нэгдэхэд идэвхтэй байр сууриар ханддаг. Хятадын судлан үйлдвэрлэсэн олон төрлийн вакцин олон улсын тэргүүлэх түвшинд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал хангалттай байгаа тул бид "хэрэгжүүлэх төлөвлөгөө" -нд нэгдэхээр шийдсэн юм. Үүний зорилго нь вакцины шударга хуваарилалтыг бодит үйл ажиллагаагаар сурталчлах, хөгжиж буй орнуудыг вакцинаар хангах, үүний зэрэгцээ улс орнуудын уг төлөвлөгөөнд нэгдэн орохыг дайчлах явдал юм. "Хэрэгжүүлэх төлөвлөгөө" -нд нэгдсэнээр Хятад улс мөн холбогдох орнуудтай вакцины хамтын ажиллагааг цаашид бэхжүүлнэ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл